Германы Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Германы Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Петер Шаллерийг өчигдөр Ерөнхий прокурорын газарт хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ХБНГУ-ын прокурорын байгууллагатай хамтран ажиллах талаар мөн УЕПГ болон Бавари мужийн хуулийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, амжилттай үргэлжлүүлэх талаар санал солилцож ярилцлаа. Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилж, Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертай уулзахдаа, “Ардчилал, хүний эрх, шударга ёсыг дээдлэх чиглэлээр Герман Улс бидний хамгийн том хөрөнгө оруулагч болж байна. Цаашид ч  шүүх, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  Герман Улсаас олон чиглэлрээ хамтрах ёстой” гэж дурьдсаныг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх талаар бид санаачлагатай ажиллах ёстой гэж онцлон тэмдэглэв.

Уулзалтанд Ерөнхий прокурорын туслах Сургалт, Судалгаа Хамтын Ажиллагааны Төвийн захирал Г.Ганзориг байлцав гэж Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж