Кентын эрхэм дээд хунтайж Майкл ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Кентын эрхэм дээд хунтайж Майкл ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентын эрхэм дээд хунтайж Майкл Монгол Улсад айлчлахаар өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрбээр Их Британийн хатан хааны үеэл бөгөөд гадаадын улс орнуудад Хатан хааны элч төлөөлөгчөөр ажилладаг аж. Эрхэм дээд хунтайж Майкл айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, зарим салбарын сайдуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Түүнчлэн монголын хөрөнгийн биржид зочлохын зэрэгцээ бизнесийн төлөөлөлүүдтэй уулзалт хийнэ.

Үүний зэрэгцээ “NTV” телевизийн “De Facto” нэвтрүүлэгт оролцож, “Care for children” тусламжийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд  уригджээ. Кентын эрхэм дээд хунтайж Майкл Монгол Улсад дөрөв хоног айлчлах бөгөөд түүнийг дагалдан Их Британи, Монголын худалдааны танхимын дарга Жон Гроган болон банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, боловсрол зэрэг салбарын томоохон компанийн төлөөлөгчид ирэх юм байна. Түүний албан ёсны ажлууд ирэх даваа гаригаас эхлэх юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж