Жагсагчид “Цэцэрлэгт хүрээлэн болон төв талбайг эзлэн хоноглоход хэцүү байдаг учир өөрөөр тэмцэхээр шийдсэн. Бид шөнө бүр Уолл стрит дүүрэгт хонох болно” хэмээн мэдэгдээд байна. Тэд байгууллагын гадна талбайн хагасаас илүүг эзлэхгүй болон орох хаалганд саад болохгүй бол буруутахгүй бололтой.
АНУ-ын бусад хотуудад ч “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнийг дэмжиж байгаа бөгөөд Вашингтон, Филадельфи болон Бостон хотуудад жагсагчид байгууллагын гадна хоноглох болсон байна. Хавар эхэлсэнтэй холбоотойгоор дээрх хөдөлгөөн АНУ-ын хэд хэдэн хотуудад идэвхжиж байгаа гэнэ. Хөдөлгөөнийхэн тавдугаар сарын 1-нд бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна гэж мэдэгдсэнээс гадна тавдугаар сарын 20-21-нд Чикаго хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг тасалдуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.