Өвс, цэцгэн дээрх шүүдрийн дусал. Шэрон Жонстоны макро фото

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Өвс, цэцгэн дээрх шүүдрийн дусал. Шэрон Жонстоны макро фото

Аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ? Өөр хэн нэгэн хүн гэж зарим романтикууд зүтгэх л байх. Харин британийн гэрэл зурагчин Шэрон Джонстонд (Sharon Johnstone) бол аппарат, тэгээд хөвд, хаг, өвс, дэлбээн дээр тогтсон сувдан шүүдэр, бороон тусал авахын тулд өвдөг дээрээ мөлхөж байх боломж байхад л хангалттай. Аварга уудам сансар дахь энэхүү өчүүхэн ертөнц түүнд асар их таашаал, амар амгалан, уран бүтээлийн онгод хайрладаг юм.

Хар багаасаа л фото сонирхсон ч Шэрон тэс өөр мэргэжлээр суралцаж, замнасан юм. Британийн энэ зураач, гэрэл зурагчин эмэгтэй урлагийн их сургуулийг сийлбэрчний мэргэжлээр төгссөн. Гэхдээ тун удалгүй түүнээсээ уйджээ. Тэгэхээр нь л бүсгүй эртний сонирхлоо уудлан гаргаж, хоббигоо мэргэжил болгосон байна.

Зураг авах хамгийн дуртай цаг нь өглөө эрт нарны зөөлөн гэрэл өвс ногоон дээрх өчүүхэн дуслуудыг уяхан зөөлхөнөөр алтдаж, мөнгөлж, асааж байх үе гэнэ. Төгс кадр олохын тулд зурагчин зөвхөн ганган ургамал хайх биш гэрэл зургийг нь гоё төдийгүй “тасархай” болгох өнгө хэлбэрийн нэгдэл, өнцөг байрлалын эрэлд “хатдаг” гэнэ. Өнөөг хүртэл энэ зорилгоо амжилттай биелүүлж, үзэгчдийг алмайруулахын зэрэгцээ баясгаж байгааг та бүхэн бэлээхэн харж байгаа болов уу.

Шэроны макро фотонууд хурц, шинэлэг, урам зориг хайрлахаар байдаг. Бусад ажлуудтай нь сайтан дээр танилцаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж