Жоли, Питт нар дахин хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Жоли, Питт нар дахин хамтарна

“Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосноос хойш долоон жилийн дараа Холливудын хосууд болох Анжелина Жоли, Брэд Питт нар шинэ кинонд дахин хамтрахаар болжээ.

“Ноён, хатагтай Смит” кино Брэд Питтийг хуучин эхнэр жүжигчин Женнифер Анистоноос салгаж, Анжелинатай учруулсан билээ. Өдгөө зургаан хүүхдийн аав, ээж болсон Анжелина Жоли, Брэд Питт нарын хамтран тоглох гэж буй шинэ кино нь Холливудын нэрт найруулагч Ридли Скотын бүтээл “Counselor” хэмээх кино гэнэ. Гэвч Анжелина Жоли гол дүрийн хатагтай биш, туслах дүрд тоглох бололтой. Харин киног  саяхан “Прометей”-г бүтээсэн  “XX зуун Fox” студи санхүүжүүлж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж