Жулиан Ассанжийн ток шоу эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийн ток шоу эхэлнэ

“Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн ярилцлагын ток шоу энэ сарын 17-ноос цацагдаж эхэлнэ. Кремлийн санхүүжилттэй, англи хэл дээрх суваг болох “Russia Today” телевизээр нэвтрүүлэх уг шоуны эхний зочин хэн болохыг машид нууцалж байгаа юм.

Ассанжийн өөрийнх нь тодорхойлсноор тэрбээр ямартай ч телевизийн ярилцлагад оролцохыг төдийлөн амар зөвшөөрөөд байдаггүй эрхмүүд шоуны зочид байх гэнэ. Түүний шоу Москва, Вашингтон хотуудаас англи, араб, испани хэлээр цацагдана. “Russia Today” онлайн телевиз дэлхий даяар 430 сая захиалагчтай ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж