Анжелина Жоли, Брэд Питт нар сүй тавьлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли, Брэд Питт нар сүй тавьлаа

   
    Фото Reuters

Америкийн жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар албан ёсоор сүй тавьлаа. Энэ мэдээллийг Питтийн хэвлэлийн төлөөлөгч Синтия Петт-Данте (Cynthia Pett-Dante) баталсан тухай Reuters 4 сарын 13-ны баасан гаригт мэдээлсэн байна.

Түүний ярьснаар бол хуримын товыг тогтоогүй байна. Мөн жүжигчний хүүхдүүд эцэг эх нь гэрлэж байгаад “маш баяртай” байгаа гэж Петт-Данте мэдээллээ.

Хэдэн өдрийн өмнө Анжелина олон нийтийн өмнө ядам хуруундаа очир алмасан бөгжтэй үзэгдсэн тухай Reuters онцолж байна.

Жоли, Питт хоёр 2005 оноос хамтдаа амьдарч байгаа бөгөөд 3 өргөмөл нийлсэн 6 хүүхдийг өсгөж байна. 2010 оны 12 сард энэ хосыг Энэтхэгт хинду ёсны хуримын ёслол хийнэ гэж мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж