Их Британийн сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Их Британийн сонгууль эхэллээ

Их Британид парламентын сонгууль эхлэв. BBC News дамжуулснаар 44 сая
сонгогч бүртгэгдсэн ба нийтдээ 50 мянган санал хураах байр ажиллаж
байна.

Орон нутгийн цагаар өглөөний долоод үүдээ нээсэн санал өгөх байрнууд оройн 10 цаг хүртэл ажиллана. Оройн 23 цагаас урьдчилсан дүнгийн эхнээс нь зарлаж эхлэх гэнэ. Нэр дэвшигч нарын нэг нь нас барсан учир Терск ба Молтоны гэх сонгуулийн нэг тойргийн санал хураалтыг тавдугаар сарын 27-нд явуулахаар боллоо.
 
Ерөнхий сайдын суудлын төлөө сөрөг Консерватив намын лидер Дэвид Кэмерон, Лейборист намын тэргүүн өнөөгийн ерөнхий сайд Гордон Браун, Либерал ардчилагч нарын лидер Ник Клегг гурав өрсөлдөх юм. Парламентын сонгуулийн хамт орон нутгийн сонгууль Их Британид болж байна.

The Guardian сонинд хэвлэсэн хамгийн сүүлчийн олон нийтийн санал асуулгаар сонгогчдын 36 хувь нь Консерватив намын төлөө саналаа өгнө гэжээ. Лейбористуудын төлөө 28 хувь нь, Либерал ардчилагчдын төлөө сонгогчдын 26 хувь нь нь тус тус байгаа гэнэ.  Мөн 10 хувь өөр намуудын төлөө санал өгөх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж