Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хүрээнд “Хөх эгшиглэн” хэмээх морин хуурын чуулга анх Төв аймагт 2007 онд байгуулагдаж байжээ. Анх морин хуур тоглох сонирхол бүхий хүүхдүүдийг сургаж хичээллүүлж байсан бол өдгөө анхны сурагчдын нэг А.Маргад Улаанбаатар хотноо болсон Улсын гурван удаагийн уралдаанаас гран-при шагнал хүртжээ. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр “Мөнгөн хараацай” улсын уралдааны тэргүүн байрт шалгарч, 500 мянган төгрөгөөр шагнуулж, Монголын хүүхдийн ордноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Ая эгшиглэнгийн зургаан жигүүр” уралдаанд оролцоод ахлах насны ангиллаас тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр энэ амжилтынхаа үр дүнгээр СУИС-д суралцах урилгаар шагнуулжээ.
Э.САРАА