Лос-Анжелест хамгийн олон үндэстэн амьдардаг

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Лос-Анжелест хамгийн олон үндэстэн амьдардаг

Лоял Мэримаунтын их сургуулийн судлаачид АНУ-ын мегаполис хотуудаас хамгийн олон үндэстэн ястан суурьшсан хотоор Лос-Анжелесийг нэрлэсэн байна. Лос-Анжелес хотын хүн ам сүүлийн 12 жилийн хугацаанд хоёр дахин өсч, өдгөө 18,6 сая оршин суугчтай болсон гэнэ. Хотын хүн амын үндэс угсааг судалсан эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үндэстэн угсаатнаас гадна шашны янз бүрийн төлөөлөл энэ хотод амьдарч байгааг судалгаагаар харуулжээ.

Энэ том мегаполис хотын хүн амын 26 хувь нь англиар ярьдаг цагаан арьст америкчууд, 25 хувь нь латин америкчууд, 22 хувь нь африк гаралтай америкчууд байгаа бол 22 хувь нь Ази гаралтай хүмүүс байдаг ажээ. Судалгаанд оролцсон хотын иргэд олон шашинтай, үзэл бодлоор харилцан адилгүй ч бие биеэ хүндэтгэдэг гэж бичсэн байна. Түүнчлэн хотын төв хэсэг л хамгийн аюулгүй, айх зүйлгүй газар гэжээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж