Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм дулаан байна


2012 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан харьцангуй чийг 36 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 4 дүгээр сарын 15-наас 4 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

 17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи  16-нд зарим  газраар  секундэд 12-14 метр, 17-нд Алтайн салбар уулсаар,18-нд зарим газраар  секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө   20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж