-Н.Энхбаярын машиныг саатуулах үеийн процессийг ярихгүй юү?
-Бид Н.Энхбаярын машиныг зогсоож, түр саатуулах шийдвэрийг танилцуулахыг хүссэн юм. Гэтэл түүний хамгаалагчид машины хаалгаа онгойлгоогүй. Удалгүй хамгаалагч машинаас бууж ирэх үедээ буугаа гаргаж ирээд сумласан. Энэ үед манай ажилтан буугаа буулган хамгаалагчийг мөн буугаа буулгахыг хүссэн юм. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Манай ажилтан овсгоо самбаа хэрэглэж, түүний бууг булаан авч чадсан. Бууг хурааж авахад буу нь сумлаатай байсан.
-Танай ажилтнууд Н.Энхбаярын биед халдсан гэх мэдээлэл гарсан?
-Бид Н.Энхбаярын биед огт халдаагүй. Харин өөрөө манай ажилтныг тэвэрч авчихаад тойрч зогссон иргэд рүү “Гар утсаар миний зургийг аваарай. Эд нар миний биед халдаж байна” гэж орилж байсан. Чухамдаа түүний амь насыг хороох гэж байсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй юм.