Феттель богино хэмжээний кинонд тоглов

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Феттель богино хэмжээний кинонд тоглов

Дэлхийн аварга Себастьян Феттель богино хэмжээний кинонд өөрийнхөө дүрийг мөнхөлж явна. Түүний тоглосон “Инфинити” компанийн суртачилгаа ирэх тавдугаар сард гарах ажээ.

Феттелийн хамтаар Хятадын нэрт жүжигчин Селина Жэйд энэхүү богино хэмжээнийг кинонд тоглож байгаа юм байна. Тэрбээр жүжигчний ур чадвар, мөн кунфүгээс дэлхийн аварга нисгэгчид зааж сургаж байсан юм. Багийн албан ёсны хамтрагч “Инфинити” компанийн сурталчилгааны энэхүү богино хэмжээний кино ирэх тавдугаар сард бэлэн болох тухай мэдээлсэн байна. Киноны нэг хэсэг нь суудлын бүс хэрхэн таны аюулгүй байдлыг хангах талаар өгүүлж байгаа гэнэ. Герман нисгэгч Кунфү болон уралдаан хоёрт адилтгасан олон зүйл байгаа гэжээ. Тэнцвэр, удирдлага, техник. Эдгээр зүйлс хосолж байж амжилтад хүрнэ. Хэдийгээр түүний кунфү тийм гайхалтай байгаа ч тэрбээр зам дээр хамгийн шилдэг нь. Энэ амралтын өдрөөр тэргүүн байрт шалгарахын тулд тэрбээр хүчтэй дайралт хийх нь гарцаагүй. Өнгөрсөн улиралд 15 удаа байрлал тогтоох гараанд түрүүлж, 11 гран-пригийн ялагч болсон Феттель энэ улиралд хараахан түрүү авч амжаагүй байна. Одоогоор тэрээр нисгэгчдийн тэмцээнд 18 оноотой зургадугаар байрт бичигдээд буй.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж