Ирантай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Ирантай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ хийнэ

Олон улсын зуучлагчдын тусламжтайгаар Тегерантай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг дөрөвдүгээр сарын 14-нд Стамбулд хийх болсон талаар Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу мэдэгдлээ.

“5+1” бүлгийн Ирантай хийх цөмийн хэлэлцээ нь бүс нутгаа цөмийн зэвсгийн бүх төрөл болон үй олноор устгах зэвсэггүй болгох үндсэн байр суурьтай байх юм гэж Ахмет Давутоглу бичсэн байна. ОХУ, Их Британи, Герман, Хятад, АНУ болон Франц 2003 оноос хойш Иран улсыг уран баяжуулах ажлыг зогсоохыг Олон улсын атомын энергийн агентлагын хамтаар шаардсаар байгаа билээ.

Иран улстай хэлэлцээ хийх гэсэн оролдлого өнгөрсөн оны нэгдүгээр сарын 21-22-нд Стамбулд амжилтгүй болсон юм. АНУ болон барууны олон орнууд Ираныг энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрийн дор цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна гэж буруутгаж байгаа бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагын мэргэжилтнүүд Ираны цөмийн хөтөлбөрт энхийн зорилго байгааг баталж чадахгүй гэсэн байна. Харин Тегеран энэ бүх мэдэгдлийг няцааж, цөмийн хөтөлбөр нь улс орныхоо цахилгаан энергийн хэрэгцээг хангахад чиглэгдэж байгаа гэж мэдэгдсээр байгаа юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Ираны эсрэг дөрвөн хориг арга хэмжээг аваад байгаагаас гадна Ираныг цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгийг ил тодоор харуулахыг шаардсан билээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж