Мишель Платини Польшид зочлов

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Мишель Платини Польшид зочлов

“Евро-2012” тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Польшид зочиллоо. Тэрбээр тэмцээний тоглолт болох хэд, хэдэн цэнгэлдэхийн зүлгийг тааруухан үнэлж, дахин нягтлах хэрэгтэйг онцолсон байна.

Платини өчигдөр Варшавт зочилсон бөгөөд энэ үеэр УЕФА-гийн мэргэжилтнүүд болох Франтисек Лауринеч, Мартин Каллен болон Жиоржио Маршетти нартай уулзсан байна. Уулзалтад Польшийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Гржегорз Лато, “Евро-2012” тэмцээнийг зохион байгуулагч Адам Олковиц болон Польшийн спортын асуудал хариуцсан сайд Йоанна Муха нар мөн оролцжээ.

Польшийн Варшав, Гданьск, Вроцлав, Познань гэсэн дөрвөн хотод тэмцээн болно. Хэдийгээр Платини талбайд асуудал байгаа талаар хэлээгүй ч дөрвөн цэнгэлдэхийн зүлгийг сайжруулах шаардлага тавьжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж