Эрхүүд сансрын объект унажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Эрхүүд сансрын объект унажээ

Сансрын үл мэдэх объект урьд шөнө Оросын Эрхүү мужийн Мамско-Чуйский
районд унав. Өнөө өглөө эрэх бүлэг тийшээ явсан тухай «Интерфакс»
агентлаг мэдээллээ. Шөнө орон нутгийн оршин суугчид тэнгэрт гэрэлт
биетийг харж, исгэрэх авиа сонссон тухай Мамско-Чуйский районы 
захиргааны төлөөлөгч мэдээлэв. Дараа нь дэлбэрэлт нижигнэсэн юм. Үл
таних объект тосгоноос 15 км зайтай орших уулархаг нутагт  унасан хэмээн
үзэж байна. Солир буюу хиймэл дагуулын хэмхэрхий унасан байх гэсэн хоёр
хувилбар байгаа. Нисэх онгоц энэ үед тус нутгийн дээгүүр нисээгүй
хийгээд онгоц  осолдсон тухай мэдээ алга гэж Онц байдлын яамны бүс
нутгийн удирдах гараас мэдээлжээ. Мамско-Чуйский районд солир унасан бол
эрэх бүлэг үл мөрий нь илрүүлж чадахгүй байх гэж Эрхүүгийн улсын их
сургуулийн одон орны оргилын захирал Сергей Язев мэдээлэв. Ийм объект
агаар мандалд бүрэн  шатаж, газарт унахдаа  задарч,жижиг жижиг хэмхэрхий
болдог.  

http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж