Германы Майне хотын Оффенбах дүүрэгт зорчигч тээврийн галт тэрэг засвар хийдэг зүтгүүрийн тэрэгтэй мөргөлдсөний улмаас гурван хүн амь үрэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв. 35 зорчигчтой галт тэрэг Франкфуртээс Ханау хот руу Майне хотоор дамжин явж байсан бөгөөд засварын зүтгүүртэй мөргөлдөн замаас гарсан байна. Цагдаа нар засварын зүтгүүр яагаад зорчигч тээврийн галт тэрэгний зам дээр зогсч байсан талаар тодруулахаар ажиллаж байгаа юм.
Галт тэрэгний жолооч болон зам засварын хоёр ажилчин амиа алдсан бөгөөд гэмтсэн зорчигчдыг эмнэлэгт хүргэжээ. Одоо зургаан хүний биеийн байдал хүнд байгаа аж. Осол гарсан газарт цагдаа нар, аврагчид болон гал сөнөөгчид ажиллаж байна.
Н.ТУНГАЛАГ