Мөнгөн буйлаар ихэр ботгыг буйлна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Мөнгөн буйлаар ихэр ботгыг буйлна

Баянхонгор аймгийн мал сүрэг өнөө жил бог, бодгүй ихэрлэсэн сайхан хавар болж байна. Гуравдугаар сард Баян-Овоо сумын малчин Т.Содномдаржаагийн халзан хонь, Бууцагаан сумын Баянбүрдийн багийн малчин Б.Баяндэлгэрийн хотонд дөрвөн ихэр хурга, энэ сарын эхээр буюу дөрөвдүгээр сард Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны дөрөвдүгээр багийн малчин Н.Амарсанаагийн зургаан настай улаан зүсмийн ингэнээс хоёр ихэр ботго мэндэлсэн байна. Монголчууд таван эрдэнэт мал сүрэг олноор ихэрлэхийг мал өсөхийн бэлэгдэл хэмээн ихэд бэлгэшээдэг билээ. Тэр дундаа тэмээ ихэрлэх нь их ховор тохиолдол хэмээн үзэж, ботгыг мөнгөн буйлаар буйлж хүндэтгэдэг ажээ. Тус сумынхан энэ хүндэтгэл ёс заншлыг гүйцэтгэх бололтой. Ихэр ботгонууд эсэн мэнд бойжиж  байгаа гэнэ.

Б.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж