“Мөрөөдлийн баг”-ийн финал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн баг”-ийн финал эхэлнэ

Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Мөрөөдлийн баг”-ийн шалгаруулалтын финалын тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Энэ сарын 16-нд эхлэх финалын тоглолт зургаан хоног үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 138 багийн 2070 гаруй өсвөрийн сагсчид ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна. Анх удаа Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд 240 гаруй мянган сурагч оролцсон байх юм. Бага, дунд, ахлах насны ангилалд зохион байгуулж буй “Мөрөөдлийн баг” тэмцээнийг БСШУЯ, БТСГ, “TLG-13” төрийн бус байгууллага, Нийслэлийн БТСГ-тай хамтран зохион байгуулж, “Скайтел”, “Моннис”, “Кока кола”, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллага ивээн тэтгэж байгаа аж. Түрүүлсэн баг хоёр сая төгрөг гардах учиртай. Үүнээс гадна ахлах насанд түрүүлсэн баг олимпийн аварга Сергей Беловын нэрэмжит “Кэс-Баскет” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэнэ. Харин дунд насны ангилалд түрүүлсэн нь Сахагийн олон улсын хүүхдийн IV наадамд эх орноо төлөөлөх юм. Мөн шилдэг нэг тамирчин NBA-гийн плей-оффын тоглолт үзэх эрхтэй болно.
Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж