Герман технологиор талбайн зүлэг дэвсэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Герман технологиор талбайн зүлэг дэвсэнэ

Германы спортын талбай байгуулах зориулалтын машин үйлдвэрлэгч “SMG” компанийн төлөөлөгч Алекс Бобейка хоёр төрлийн машиныг Монголд авчирчээ. Эдгээр машинууд нь хөлбөмбөгийн хиймэл зүлэг тавихад хамгийн чухал хэрэгцээтэй аж. Эхнийх нь SandMatic B1005. Энэ нь хиймэл талбайг байгуулах хамгийн чухал ажил болох элс болон резинэн үрэл цацаж, ширхэг өвс бүрийг ил гарган самнадаг шүүрэн технологоор ажилладаг бөгөөд орчин үеийн хиймэл зүлэгний шаардлагуудыг хангахаас гадна өндрийг ч тохируулан гаргадаг аж. Харин CareMax CM2 нь элс болон резинэн үрлээр дүүргэсэн хиймэл зүлгэн талбайн бүрэн цэвэрлэгээ болон арчилгаа хийх олон функцтэй юм. Эдгээр машины оруулж ирсэн “SMG” компанийн төлөөлөгч Алекс Бобейкатай цөөн хором ярилцлаа.

-Таны Монголд ирсэн зорилго юу вэ?

Би Германы бүх төрлийн спортын талбайг байгуулах зориулалтын машин үйлдвэрлэгч “SMG” компанийг төлөөлж, “Дэрэннаран” компанитай хамтран ажиллахаар ирсэн. ФИФА болон УЕФА-гийн  шаардлагыг хангадаг хиймэл зүлэгтэй дэлхийн стандартын хөлбөмбөгийн талбайг байгуулах машинуудыг Монголд анх удаа авчирлаа. Үүгээр Герман болон Европын DIN-EN V 18035-7 стандартын талбайг байгуулах боломжтой.

-Давуу тал нь?

-Ашиглахад амархан, талбайг удаан эдэлгээтэй болгоно. Хамгийн гол нь бөмбөгний ойлт, өнхрөлтийн зохих шалгуурт нийцсэн талбайг хийдэг.

-Талбайн арчилгааны талаар?

-Талбай байгуулсаны дараа түүнийг арчлах нь маш чухал. Тиймээс Care Max нь цэвэрлэгээ, арчилгаа, нөхөн сэргээлт зэргийг хийдэг хэд хэдэн үйлдэлтэй. Нэг ч удаа арчилгаа хийгдээгүй талбайг хүртэл шинэ юм шиг  болгож болно.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж