-Таны Монголд ирсэн зорилго юу вэ?
Би Германы бүх төрлийн спортын талбайг байгуулах зориулалтын машин үйлдвэрлэгч “SMG” компанийг төлөөлж, “Дэрэннаран” компанитай хамтран ажиллахаар ирсэн. ФИФА болон УЕФА-гийн шаардлагыг хангадаг хиймэл зүлэгтэй дэлхийн стандартын хөлбөмбөгийн талбайг байгуулах машинуудыг Монголд анх удаа авчирлаа. Үүгээр Герман болон Европын DIN-EN V 18035-7 стандартын талбайг байгуулах боломжтой.
-Давуу тал нь?
-Ашиглахад амархан, талбайг удаан эдэлгээтэй болгоно. Хамгийн гол нь бөмбөгний ойлт, өнхрөлтийн зохих шалгуурт нийцсэн талбайг хийдэг.
-Талбайн арчилгааны талаар?
-Талбай байгуулсаны дараа түүнийг арчлах нь маш чухал. Тиймээс Care Max нь цэвэрлэгээ, арчилгаа, нөхөн сэргээлт зэргийг хийдэг хэд хэдэн үйлдэлтэй. Нэг ч удаа арчилгаа хийгдээгүй талбайг хүртэл шинэ юм шиг болгож болно.