Италийн эргийн тэнгист шатахуун асгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Италийн эргийн тэнгист шатахуун асгарчээ

Панам улсын далбаатай ачааны усан онгоцонд осол гарсны улмаас Италийн Таранто боомт орчмын тэнгист  20 тонн шатахуун асгарсан талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Одоо усны гадаргуу дээр 800 метр.кв хэмжээтэй тосон толбо үүсээд байгаа бөгөөд хөдөлгүүр нь эвдэрсэн ачааны онгоцыг Таранто боомт руу аваачжээ. Тусгай багажаар усанд байгаа шатахууныг соруулж байгаа юм. Бохирдсон усыг цэвэрлэхээр экологийн мэргэжилтнүүд болон боомтын ажилтнууд ажиллаж байна. Шатахуунаас гадна ус бохирдуулах бодис ачааны онгоцноос тэнгис рүү урссан гэж Таранто боомтын аврах албанаас мэдэгдлээ.

Таранто боомт нь Европын томоохон боомтуудын нэг бөгөөд зөвхөн худалдааны ч биш цэргийн усан онгоц ирдэг юм байна. Түүнчлэн энэ боомт байдаг газар нь тэнгисийн цэнгэг устай амралтын газруудаараа алдартай гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж