БТСГ-ын дарга ширээний теннисчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга ширээний теннисчидтэй уулзав

Монголын ширээний теннисчид Германы Дортмунд хотод болсон багийн ДАШТ-д амжилттай оролцоод эх орондоо иржээ. Группээ чансаа ахисан амжилтыг үзүүлсэн эрэгтэй теннисчдийг өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. “Ширээний теннисчид маань өндөр амжилт гаргаж, чансаагаа ахиулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ингээд зогсохгүй. Өнөөдөр гаргасан амжилтаа бататгаж, ахиулахын төлөө тогтмол бэлтгэл сургуулилтаа хийгээрэй. Та бүхэнд ч гэсэн бид чадах чинээгээрээ туслах болно” хэмээн Ч.Наранбаатар дарга хэлээд БТСГ-ын жуухаар шагнасан юм. Мөн тэрбээр олимпийн эрхийн тэмцээнд мордох гэж буй чөлөөт бөх болон хүндийн өргөлтийн шигшээ багийнхныг хүлээн авч, уулзан захиасаа хэлсэн байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж