Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хурал болов

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хурал болов

“Хэрэглэгчийн эрхийн бодит нөхцөл байдал ба Хэрэглэгчийн эрхийг хамгаалах систем, орчин үеийн нийтлэг чиг хандлага” сэдэвт Олон улсын хурал ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан байна.

Тус хуралд ОХУ-ын Хэрэглэгчийн байгууллагын урилгаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүн С.Энхбаатар оролцож, албаны хүмүүстэй уулзалт ярилцлага хийсэн байна.  Хуралдаанд ОХУ-ын муж, тойрог, хотын төлөөлөгчид болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд, олон улсын байгууллагын 342 зочид, төлөөлөгчид оролцсон байна. 

Мөн тус арга хэмжээнээс гадна ОХУ-ын Монополийн эсрэг байгууллагын орлогч дарга А.Н.Голомолизин, тус газрын Орон тооны гишүүн С.Энхбаатарыг хүлээн авч уулзсан бөгөөд  түүнд  Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Д.Бадарч, 1-р нарийн бичгийн дарга А.Энхжав нар оролцжээ.

Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд Хамтран ажиллах санамж бичгийн төслийг харилцан тохиролцсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж