Хөх тэнгэр, гал, нар сарыг бэлгэдэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Хөх тэнгэр, гал, нар сарыг бэлгэдэх ёстой гэв

“Чингис хаан менежметийн холбоо”-ноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооныхон өнөөдрийн монгол төр, монгол шүүхийн үйл ажиллагаанд үнэн шударга зарчим алдагдаж  байгаа нь өнө эртнээс мөрдөгдөж ирсэн өвөг дээдэс Чингис хааны хууль цаазыг дагаж мөрдөөгүйгээс улбаатай хэмээн үзэж, төрийн туг, далбааны өнгө соёмбо болон Төрийн ордон дахь Есөн хөлт цагаан тугийг буруу залсантай холбоотой хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Учир нь өнөөгийн төрийн туган дээрх бэлгэдэл  болсон “Соёмбо” нь эртний хятад манжийн үеийн дүрст үсэг гэнэ. Түүнчлэн тугны өнгөний хувьд ч мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж, хөх өнгөөр дагнаж, голд нь гал, нар, сарыг бэлгэдэн бүтээх ёстой гэв. Харин Төрийн ордонд залсан есөн хөлт цагаан тугны хувьд есөн хөлтэй есөн цагаан туг байх учиртайг тус холбооны гишүүд, судлаачид үзэж онцлов.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж