Хятадын Тяньжинь боомтод 62 хувийн агуулгатай нэг тонн төмрийн хүдэр өнгөрсөн лхагва гаригт 148.70 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан сарын хамгийн өндөр үнэ болж байна. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд өнгөрсөн оны аравдугаар сард нэг тонн нь 180-116 ам.доллар болж буурснаас хойш 27 хувиар өссөн нь энэ аж. Хятад улс “BHP Billiton”,” Rio Tinto”, “Vale” зэрэг компаниудаас нэг жилд нийлүүлдэг нэг тэрбум орчим тонн төмрийн хүдрийн 60 хувийг худалдаж авдаг. Хэдийгээр Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт удааширч, уул уурхайн компаниуд үнээ буулгаж эхэлсэн ч төмрийн хүдрийн хамгийн том үйлдвэрлэгч Бразилийн “Vale” компани төмрийн хүдрийн зах зээлд эрэлт буурахгүй гэдэгт итгэлтэй байна. “The Financial Times “-ын мэдээлснээр Хятадад гангийн үйлдвэрлэл өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 715 сая тоннд хүрсэн нь сүүлийн найман сарын хамгийн өндөр тоо аж. Харин төмийн хүдэртэй харьцуулахад зэсийн үнэ буурчээ. Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар нэг тонн Лондоны металлын бирж дээр 1.018 ам.доллараар буурсан нь сүүлийн гурван сар дахь хамгийн бага үнэ гэнэ.
Н.Энх