Өлгий сумынхан эртний тоглоомоо сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Өлгий сумынхан эртний тоглоомоо сэргээжээ

Өлгий суманд ардын боловс­ролын тэргүүний ажилтан С.Билал агсны нэрэмжит нэгэн сонирхолтой тэмцээн болжээ. «Тогызкумалак» (есөн ховлог) нэртэй, шатар даамтай ижил төрлийн энэ тоглоомын тэмцээнд ЕБС бүрээс шалгарсан тамирчид оролцож, эрэгтэй тамирчдаас Х.Ардабулан, эмэгтэй тамирчдаас Н.Хуралай нар түрүүлж, “Тогызкумалагчдын холбоо”, С.Билал агсны гэр бүлийнхнээс шагнал гардан авчээ. Уг тоглоомын талаар сэтгүүлч Ш.Айбекийн тодруулснаар  «Тогызкумалак» бол казах ардын эртний тоглоом. Хоньчдоос уг гарвалтай. Казахстанд 1970, манайд 1980-аад оноос дахин сэргэж эхэлсэн. Түүний анхны сонирхогчдын нэг болох математикийн ухааны багш, сурган хүмүүжүүлэгч С.Билал агсан 1992 онд Казахстанд болсон тэмцээнд оролцон мөнгөн медальтай ирээд Тогызкумалакийн ТББ байгуулж аймаг даяар хөгжүүлж эхэлсэн юм гэнэ.

                                                                                                                                   Б.САРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж