“Арвагар хээр” 10 жилийн ойгоо тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Арвагар хээр” 10 жилийн ойгоо тэмдэглэжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Арвагар хээр” холбооны 10 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Тод манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, тус холбооны хүндэт тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголын Улсын тод манлай уяач Эрдэнэчулуун тэргүүтэй хүндэт зочид оролцов. “Арвагар хээр” холбоо нь Өвөрхангай аймгийн 20 суманд салбартай, 1980 уяачтай аж. Өвөрхангайгаас Монгол Улсын тод манлай уяач хоёр, Манлай уяач нэг, алдарт уяач 14, аймгийн алдарт уяач 114 төржээ .Арван нас хүрч байгаа “Арвагар хээр” холбооны бас нэг амжилт нь морио дээдэлдэг түмэн олныхоо дэмжлэг, хандиваар Монгол түмний морины их шүтээнийг бүтээн босгосон юм. Энэхүү шүтээн нь моринд хайртай монгол хүн бүрийн зорьж очдог газрын нэг болжээ. Ойн баярын арга хэмжээний хүрээнд мөн энэхүү шүтээнд уяачид, иргэд хүндэтгэл үзүүлсэн юм.

Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж