“Дэлхийн хэл-Англи хэл” уран зургийн уралдаан

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Дэлхийн хэл-Англи хэл” уран зургийн уралдаан

Сантис Боловсролын Төв нь TOEIC –Ажлын байрны англи хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтыг Монголд оруулж ирсний 1 жилийн ойдоо зориулж “Уран зураг” сонирхогч хүүхэд, залуусын дунд гар зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго:
Уран зураг сонирхогч хүүхэд, залуусын авъяасыг нээн илрүүлэх, олон нийтэд таниулах, цаашдын уран бүтээлийн амжилтын гарааг эхлүүлэх, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэгт энэхүү тэмцээний зорилго оршино.

Сэдэв:
“Дэлхийн хэл – Англи хэл” сэдвийн хүрээнд өөрийн бүтээлээ ирүүлнээ. Гар зургийн чанарт тавих ямар нэгэн шаардлага байхгүй болно.

Хамрах хүрээ:

Уралдаан 3 насны ангилалд явагдана.

1.    Бага насны хүүхдүүдийн дунд:  7-11 нас
2.    Дунд насны хүүхдүүдийн дунд: 12-16 нас
3.    Насанд хүрэгчид: 17-21 нас

Хугацаа:
–    Бүтээлийг 2012 оны 04-р сарын 16-ны 10:00 цагас 04-р сарын 27-ны Баасан гарагийн 19:00 цаг хүртэл Сантис Боловсролын Төв байранд хүлээн авна. /2 долоо хоног/

–    Оролцогчдын илгээсэн бүх уран зургийг Сантис Боловсролын Төвийн Фэйсбүүк  www.facebook.co/santismn хуудсанд “Уран зургийн уралдаан” цомогт 2012 оны 04-р сарын 30-ны өдөр нэгэн зэрэг байршуулна.

–    Байршуулсан гэрэл зургуудыг нийт Фэйсбүүк хэрэглэгчид, олон нийт 2012 оны 04-р сарын 30-наас 2012 оны 05-р сарын 11-ний 18:00 цагийн хооронд нээлттэй шүүх буюу Like хэлбэрээр дэмжих бололцоогоор хангана. /2 долоо хоног/

–    Уран зургийн уралдаанд оролцогчдоос хамгийн олон Like цуглуулсан нийт 3 уран зураг буюу 3 ялагч, Тусгай байрны нэг ялагчийг Сантис Боловсролын Төвийн хамт олны саналаар 2012 оны 05-р сарын 14-ны өдөр тодруулна.

Шагналын сан:
3 насны ангилал тус бүрт Тэргүүн байр НЭГ шалгаруулна. Сантис Боловсролын Төвийн нэг түвшний сургалтанд 100% төлбөргүй суралцах эрхийн бичигээр шагнана.

Анхаарах зүйлс:
–    Уран зураг нь тухайн оролцогийн өөрийн өмч байх (Бусдын уран зураг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу!!!)

–    Уран зураг нь архи, тамхи, садар самуун сурталчлах агуулгагүй байх. Зурсан зургаа зурган хэлбэрээр хавсаргасан байх.

–    Уран зургаа фото зургаар авч Сантис Боловсролын Төвийн marketing@santis.mn хаягаар явуулсан давхар явуулсан байх. Эх хувийг Сантис Боловсролын Төв байранд хүлээн авна.

–    Уран зургаа илгээхдээ тухайн уран зурагтаа оноосон нэр өгсөн байх.

–    Уран зураг илгээгч нь өөрийн овог, нэр, и-мэйл хаяг, утасны дугаараа уран зургийн хамт өгнө. /Жич: Эдгээр мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд уралдаанд оролцох боломжгүй/

Шалгаруулалт, түүний аргачлал:
–    Уралдааныг ил тод, нээлтэй, шударга дүгнэх үүднээс шалгаруулалтыг олон нийтийн оролцоотойгоор явуулна. Уралдааны хугацаа буюу нийт нэг долоо хоногийн дотор фэйсбүүзчдээс хамгийн олон Like цуглуулсан нийт 3 уран зургийг эзэд тус уралдаанд түрүүлэх юм. Энэ нь маш энгийн бас шударга зарчим бөгөөд фэйсбүүчид нэг зургийг нэгээс олон удаа Like хийж болдоггүй гэдгийг мэдэж буй. Мөн та уралдаанд түрүүлэхийн тулд, өөрийнхөө зурагны Like дарсан тоог нэмэгдүүлэхийн төлөө найз нөхөддөө өөрийнхөө зургийг дэмжихийг уриалах гэх мэт аргыг хэрэглэх боломжтой. Харин Сантис Боловсролын Төвийн зүгээс нийт оролцогчдын уран зурагт үнэлгээ өгөхийг уриалсан сурталчилгааг Фэйсбүүкээр болон Twitter дамжуулан явуулна. Гэхдээ Мэргэжлийн зураачийн зөвөлгөө, шүүлтүүрийг давхар харгалзан үзнэ.
 
Жич: Уралдаанд түрүүлсэн нийт 3 уран зургийг Сантис Боловсролын Төв цаашид өөрийн сурталчилгаа болон хэвлэл мэдээллийн хэлбэрээр ашиглах зохиогчийн эрх эдэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 
88119130, 88118584, 318313, 318319 утсаар  болон marketing@santis.mn, www.facebook.com/santismn хаягуудаар авна уу.

Материал хүлээн авах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-25, Спортын төв ордны зүүн талд, Сантис Боловсролын Төв байрны 405 тоот өрөөнд хүлээн авна.

Та бүхэнд амжилт хүсэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж