Цагдаагийн газарт тэсрэх бөмбөгтэй илгээмж очжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газарт тэсрэх бөмбөгтэй илгээмж очжээ

Нью-Йоркийн цагдаагийн газарт тэсрэх бөмбөгтэй илгээмж очсоны дараа цагдаа нар худалдааны ихэр цамхаг байсан гудамжинд нэгжлэг явуулж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 2001 онд алан хядагчдын халдлагад өртөж, сүйдсэн гудамжнаас цэнэглээгүй тэсрэх бөмбөг олдсоны дараа эрх баригчид тус хэсэгт тусгай мөрдлөг явуулах шийдвэр гаргасан гэнэ. Нью-Йорк хотын цагдаагийн газрын “Twitter” хуудсанд бичсэнээр тэсрэх бөмбөг дээр “Гомдол хүлээн авах газарт” гэж бичсэн байжээ. Тэсрэх бөмбөгтэй илгээмжийг Нью-Йоркийн цагдаагийн газрын шуудангийн хаягаар явуулсан байжээ. Илгээмжийг сканнераар шалгаснаас долоон минутын дараа цагдаа нар нүүлгэн шилжүүлэлтийг эхлүүлжээ. 2001 оны 9/11 халдлагын үеэр унасан худалдааны ихэр цамхгийг дахин босгох барилгын ажил үргэлжилж байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж