Nokia хамгийн хямд гар утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Nokia хамгийн хямд гар утсаа танилцууллаа

Финляндын Nokia концерн хамгийн хямдхан  гар утас худалдаанд гаргах болсон талаар концернийн баруун африкийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Рутерфур мэдэгдлээ.

Nokia 103 гар утсыг хөгжиж байгаа орнуудыг зах зээлд 21 ам.долларын үнэтэйгээр худалдах юм байна. Гар утасны их бие нь тоосноос хамгаалах болон зураас гарахгүй материалаар хийгдсэн гэнэ. Nokia 103 утасны дэлгэц нь одоо бараг мартагдах шахаад байгаа хар цагаан өнгөтэйгээс гадна 96х68 пикселийн 1,3 инчийн хэмжээтэй аж. Гэхдээ Nokia 103 нь FM-тэй бөгөөд гэрэл тусгагчтай юм байна. Нэг цэнэглэсэн зай нь 27 өдөр ажиллах чадалтай гэнэ.

Энэ хямдхан утсыг хамгийн түрүүнд Нигери улсын зах зээлд гаргах юм. Рутерфурын нэмж хэлснээр Африк тивд олон сая хүн орчин үеийн гар утас барих хүсэлтэй байгаа бөгөөд тэдэнд гар утасны ололт амжилтыг Nokia концерн хүргэх ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж