“Парамонт”-ын 500 киног YouTube-ээс

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Парамонт”-ын 500 киног YouTube-ээс

YouTube болон “Парамонт пикчурес” компаниуд хамтын ажиллагааны гэрээ
байгуулснаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Уг гэрээний дагуу
“Парамонт”-ын 500 киног YouTube-ээр үзэж болно.

Ингэснээр
“Парамонт” YouTube-тэй хамтран ажиллаж, тус сайтын онлайн видео
архивийг бүрдүүлж буй тавь дахь томоохон компани боллоо. “Дисней”,
“Сони”, “Уорнер брос” , “NBC Universal” нар өмнө нь хамтран ажиллаж
эхлээд байсан юм. Ийнхүү YouTube 9000 шахам киноны архивтай болж байна.

Нэг кино үзэх эрх 2-4 ам.доллар байдаг бөгөөд нэгэнт худалдаж
авсан эрх 30 хоног хүчинтэй байдаг ч үзээд эхэлсэн киногоо 24 цагийн
дотор үзэж дуусгах шаардлагатай гэнэ. Шинэхэн гэрээний дагуу өнөө
жилийн Оскарын хүчтэй өрсөлдөгч байсан Мартин Скорсисийн “Хюго” зэрэг
кинонууд уг сайтын архивт орно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж