Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэв

Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаад буй МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ. АТГ-аас өнөөдөр өглөө 06.05 цагийн орчимд түүнийг албадан баривчилж, Төв аймаг дахь Урьдчилан хорих төв рүү хүргэсэн билээ. Харин түүний тэргүүлдэг намын удирдах гишүүд, гишүүд, дэмжигчид яг одоо Сүхбаатарын талбайд цуглан, Төрийн ордныг гурвантаа тойрч, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Засгийн газрын төлөөлөлд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллах тухай шаардлага хүргүүлэх бөгөөд шаардлагыг эс биелүүлбэл улс төрийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээж байна. Энэ үеэр МАХН-ын зүгээс тус намын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлана гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл өглөө.

Яг одоо Сүхбаатарын талбайд 1000 гаруй хүн цуглаад байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж