
МУИС, ШУТИС болон түүний Дархан, Эрдэнэт дэх салбарын магистр болон баклаврын суралцагсдаас шалгарсан оюутнуудыг “Оутотек” компанийн захиалгаар Финландын үйлдвэрлэл, технологийн Аллто Их сургуульд хими, эрдэсийн инженерчилэл, төмөрлөгийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамруулах Тусгай сургалтын нээлтийн Ёслолын ажиллагаа Эспоо хотноо болов.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Финланд улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах урилгаар оролцож, “Оутотек” компани, Аллто Их сургуультай хамтран монгол оюутнуудад зориулан хэрэгжүүлж буй энэ тусгай сургалт нь “Монголын ирээдүй, залуу үеийнхэнд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаагаараа Монгол-Финланд хоёр орны хооронд байгуулагдсан болон ойрын жилүүдэд байгуулагдах уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үлгэр загвар болно” гээд оюутнуудад ихийг сурч мэдэхийн төлөө ажиллахыг зөвлөв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.