Б.Чойжилсүрэнд өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэнд өгөх зөвлөгөө

УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүд Үндсэн хуулийн Цэ­цийн дүгнэлтийг хэлэлцэж байлаа. Ардчилсан намынхан “Хү­лээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлж, үе үе чанга дуугарч байв. Гэтэл УИХ дахь Ар­дын намын бүлгийн гишүүн Б.Чойжилсүрэн хэдэн үг хэлдэг юм байна. Өөрсдийнхөө  үзэл бодлыг  хүлээн   зөвшөөрүүлэхээр “үзэж тарж” байсан Ардчилсан на­мын бүлгийнхний анхаарал ч түүн рүү чиглэсэн юм. Ул­маар эрхэм гишүүнд хан­дан “Чойжоо минь бүлгийн хуралдаандаа сууж бай. Чамд ядаж чих байгаа юм чинь мэдээлэл сонсоно биз дээ. Эс­вэл юу болж байгааг хэвлэлээс уншиж болно шүү дээ” гэдэг юм байна. Тэд ба­рагтай бол үг хэлдэггүй гишүүнд дээрх зөвлөгөөг өгөв.  Харин Б.Чойжилсүрэн ги­шүүн ангийнхныхаа өөдөөс юу ч хэлж чадсангүй. Дэмий л инээв.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж