Яг одоо Сүхбаатарын талбай ийм байна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Яг одоо Сүхбаатарын талбай ийм байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. АТГ-аас өнөөдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсантай холбогдуулан түүний тэргүүлдэг намын удирдах гишүүд, гишүүд, дэмжигчид ийнхүү нийслэлийн төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй юм. Тэд Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд саатуулагдаад буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг шаардаж байна. Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсны дараа тэд УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж, хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол улс төрийн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж