Хүний хөдөлмөр талаар өнгөрдөггүй

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Хүний хөдөлмөр талаар өнгөрдөггүй

Монгол Улсын гавьяат тамир­чин, чөлөөт бөхийн ОУХМ, Азийн аварга шалга­руулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Сидней-2000” зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах Гранпри тэмцээний хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний бөхийн даян аварга, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Гацуурт-Олимп” сургуулийн захирал Агваан­самдангийн Сүхбатын нэрэмжит залуучуудын УАШТ-ий нээлтийн ажиллагаа уржиг­дар орой боллоо. Нээлтийн ажиллагаанд “Жижиг” аваргаас гадна гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин А.Энхээ, О.Пүрэвбаатар, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр А.Сүхбат аварга тэмцээнд оролцож буй залуучуудад хандаж “Би хүний хөдөлмөр талаар болдоггүйг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Тиймээс та бүхэн хичээл зүт­гэл гаргаж, олимп, дэлхийн аваргууд болоорой” хэмээн хүсэн ерөөсөн юм. Залуучуудын УАШТ Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны зааланд үргэлжилж буй бөгөөд өнөөдөр өндөрлөнө.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:

Эмэгтэйчүүдийн 44 кг:
1. Г.Отгонжаргал (Алдар) 2. Ц.Намуун­цэцэг (Хасу мегастар) 3. Б.Болор-Эрдэнэ (Алдар), Т.Цээбилэг (Хасу мегастар)

48 кг: 1. Ц.Бямбазаяа (БХИС) 2. Т.Уранзаяа (Хилчин) 3. Б.Мөнхтуяа (Хасу мегастар), Б.Отгонцэцэг (Орхон)

Эрэгтэйчүүдийн 50 кг: 1. Б.Майдар (Гацуурт-Олимп) 2. Б.Төгс (Хилчин) 3. Х.Хишигбат, С.Билгүүн (хоёул Тэмүүжин)

74 кг: 1. Б.Нямбаяр (Ирээдүй) 2. Д.Алтангэрэл (Сүлд) 3. Н.Билгүүн (Соёмбо), Б.Мөнхзолбоо (Хангарьд)

120 кг: 1. Э.Оюунболд (Аварга) 2. Э.Нямаа (Хилчин) 3. Н.Оюунбаатар (Хөвсгөлийн хүчтэн), Э.Санчир (Женко)

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж