Хосни Мубаракийн талын хүмүүс сонгуульд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Хосни Мубаракийн талын хүмүүс сонгуульд оролцохгүй

Египетийн парламент пүрэв гаригт нэгэн хууль баталсан нь Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн үед дээд албан тушаал хашиж байсан хүмүүс ойрын арван жилийн хугацаанд улс төрийн ажил хийхийг хориглосон гэнэ.

Энэ хуулиар 2011 оны хоёрдугаар сар хүртэл Египетийн Засаг захиргааны өндөр алба тушаалд ажиллаж байсан албан хаагчид одоо ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болж байгаа юм. Парламентын гишүүд энэ хуулиар Дэд ерөнхийлөгч асан Омар Сулейманыг сонгуульд оролцуулахгүй гэж шийдсэн байх талтай гэж Associated Press бичлээ.

Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогоор 20 гаруй хүн нэр дэвшээд байгаа бөгөөд Омар Сулейманаас гадна Араб лигийн орнуудын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Амр Муса болон “Ах дүү мусальманчууд” хөдөлгөөний орлогч дарга Хайрат Аль Шатир нар байгаа гэнэ.

Нэр дэвшигчдийг энэ дөрөвдүгээр сарын сүүлчээр бүртгэж дуусах бөгөөд ирэх тавдугаар сарын 23-24-нд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үеийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ирэх зургадугаар сарын 16-17-нд Египет улс ерөнхийлөгчөө сонгох юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж