Алтны үнэ дахиад нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Алтны үнэ дахиад нэмэгдлээ

Ам.долларын ханш унасантай холбоотойгоор алтны үнэ пүрэв гаригт нэмэгдсэн байна. Нюь-Йоркийн Comex бирж дээр унци алтны үнэ 1,2 хувиар нэмэгдэж, 1680,6 ам.долларт хүрсэн ажээ. Зургаан орны валютын худалдаанд АНУ-ын мөнгөн тэмдэгт 79,79 нэгжээс 79,27 нэгж хүртэл буурсан нь алт болон бусад үнэт металлын эрэлтийг нэмэгдүүлсэн юм.

Алтын үнэ өнгөрсөн онд бараг 10 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь 1920 оноос хойш анх удаа алтны үнэ 2000-2011 оны хооронд арван нэгэн жилийн турш тасралтгүй өссөн тохиолдол гэнэ. Энэ оны эхний гурван сарын хугацаанд алтны үнэ 6,7 хувиар өссөн аж.

Хөрөнгө оруулагчид алтыг хамгийн найдвартай валютаар тооцох болсон нь ийнхүү алтны үнийг өсгөж байгаа юм. Түүнчлэн дэлхийн улс орнуудад инфляци тасралтгүй өсч байгаа байдал болон Европын орнуудын өрийн хямрал нь олон компанийн хувьцааны үнийг хэлбэлзүүлж байгаа зэрэг шалтгаан нь алтны үнийн өсөлтөд нөлөөлж байна гэж эдийн засагчид хэлжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж