УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Гүндалай УИХ-ын 2012 оны сонгуулиар өөрийгөө хэн болохыг харуулахаар шийдсэн аж. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очир чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эрхэм гишүүнийг “Та тойрогт нэр дэвшихгүйгээр намын нэрээр жагсах 28-ын тоонд орох гэж байгаа биз” хэмээн хардсан юм. Харин түүнд Л.Гүндалай гишүүн “Би тойрогт нэр дэвшинэ. Хөвсгөл рүү явна. Ялалт байгуулна. Хэн болохоо харуулна аа” хэмээн хээвнэг хариулсан юм. Тиймээс ирэх сонгуулиар эрхэм гишүүнд Хөвсгөлийн иргэд итгэл хүлээлгэх эсэхийг харах л үлдлээ.
"Улс төрийн тойм" сонин