“Домогт Ану хатан” тайзнаа заларна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Домогт Ану хатан” тайзнаа заларна

Улсын драмын эрдмийн театрт өнөөдөр 19.00 цагт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тоглоно. Харин маргааш Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн дахин тоглохоор болжээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 80 жилийн ойд зориулж бүтээсэн эл түүхэн жүжгийн зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын найруулагч Б.Баатар найруулж, Ану хатны дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд, Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Галдмаа баатарт Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Мандарваад Соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, Балсанд  Соёлын тэргүүний ажилтан  Г.Эрхэмбаяр, Равдан зайсанд Гавьяат жүжигчин С.Дамдин, Цэвээнравданд Соёлын тэргүүний ажилтан  Г.Амгаланбаатар, Содномравданд Г.Алтаншагай, Маханд Соёлын тэргүүний ажилтан  Д.Баттөмөр, Майяад М.Тогтохжаргал, Ахайд жүжигчин Д.Ганцэцэг  нар тоглон, жүжгийн хөгжим, дууны аяыг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичсэн юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж