Монголын шороон шуурга алс дорнодод хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Монголын шороон шуурга алс дорнодод хүрчээ

Монгол, Хятадаас эхтэй шороон шуурга ОХУ-ын алс дорнодын районд хүрэх болжээ. ОХУ-ын алс дорнодын район Владивостокт зам, байшин барилга, машин шороонд дарагдах болсон нь Хятад, Монголын элсэн шуургатай шууд холбоотой гэж Оросын “Правда.ру” сайтад бичжээ. Владивостокийн цаг уурын агентлагийн мэргэжилтэн Варвара Коридзе  шороон шуурга хүний эрүүл мэндэд ноцтой аюулгүй гэж мэдэгдсэн аж. Тэрбээр Владивостокийн иргэдэд хандан “Алс дорнодод түйрэн болох нь байдаг л зүйл. Түйрэн  Монголын говьд дэгддэг элсэн шуурганаас эхтэй. Гэвч түйрэн цас бороон ороход намдана” гэж тайлбарлажээ. Монголын говь цөлд элсэн шуурга дэгдэхээр хэдэн өдөр үргэлжилж, ногоо цухуйхад намддаг боловч сүүлийн жилүүдэд уул уурхайн замбараагүй, хяналтгүй үйл ажиллагаанаас болж тоосжилтын хэмжээ эрс нэмэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж