Өвөрхангайн Арвайхээр суманд ажилгүй иргэд их байна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн Арвайхээр суманд ажилгүй иргэд их байна

Арвайхээр суманд 3000 гаруй ажилгүй иргэн байгаа ажээ. Статистик мэдээллээс үзэхэд Арвайхээр сумын хүн амын 53 хувь буюу 15558 нь хөдөлмөрийн насны хүн ам байгаа юм. Үүнээс бүртгэлтэй ажилгүйчүүд 679, бүртгэлгүй ажилгүй хүн 3028, хөдөлмөрийн чадваргүй хүн 3033 байна. Сумын дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүний тоо 10085 мянга байгаа юм. Ажиллагсдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл мал аж ахуйд 8.4 хувь, газар тариаланд 3.9 хувь, боловсруулах үйлдвэрт 2.6 хувь, уул уурхайн үйлдвэрлэлд 2.4 хувь, цахилгаан дулаан 1.6 хувь, холбоо тээвэрт 7.4 хувь, худалдаа үйлчилгээнд 26.2 хувь, төрийн байгууллагад 7.7 хувь, боловсролд 7.4 хувь, эрүүл мэндийн салбарт 4.4 хувь, бусад салбарт 27.3 хувь нь ажиллаж байгаа юм байна.

Б.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж