Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр өглөө 05.00 цагийн орчимд баривчилж, Төв аймгийн хорих руу ачсан билээ. Түүнийг баривчилсан үндэслэлээ Авлигатай тэмцэх газрынхан өнөөдөр 14.00 цагаас олон нийтэд танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийх гэнэ. Одоогийн байдлаар хэвлэл мэдээллийнхний дунд экс Ерөнхийлөгчийг өчигдөр өглөө хэвлэлийнхэнд тараасан ҮАБЗ-ийн хуралдааны нууц протокол гэгчээс болсон байх гэсэн таамаглал байна. Н.Энхбаяр даргын хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “нууц байсан зүйлийг ил болголоо” гэсэн уг протокол нь 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн дараа долдугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэл байсан билээ. Энд тэмдэглэснээр УИХ-ын сонгуульд оролцсон улс төрийн бүх намын дарга нар “Сонгууль булхайтай болсон” гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, дахин сонгууль явуулахыг шаардаж байсан байна.

Харин эх сурвалжийн мэдээлснээр түүнийг баривчлах шийдвэр уг баримтыг дэлгэхээс нэг өдрийн өмнө гарсан бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох авлигын хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байсан тул түүнийг баривчилсан шалтгаан “нууц задруулсан”-аас арай өргөн хүрээний асуудал байж болзошгүй гэнэ. Тиймээс Н.Энхбаярыг МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хийж байх үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан зарим мэдээллийг уншигчиддаа дахин хүргэж байна.


Өмнөтгөл

Аалзны тор єгvvлэл анх гарснаас хойш даруй дєрвєн жил єнгєрлєє. Vvнээс хойш “Аалзны тор – 3”, “Аалзны тор – 4” гэсэн єгvvллvvдийг Монгол улсын иргэн миний бие тус тус бичиж хэвлvvлсэн билээ. “Аалзны тор-2” гэсэн бичвэр надад хамаагvй, зєвхєн эхний єгvvллийг унтраах, гуйвуулах зорилготой юм байна гэдгийг гярхай уншигч нарт зориулж нэгэнт єгvvлсэн. Vvнээс гадна “Аалзны тор – 5”, “Аалзны тор – 6” гэх мэтийн цувралууд ч гарч байсан нь надад огтоос хамаагvй гэдгийг хэлэх нь зvйтэй.

Нэгэнт “Аалзны тор -2” гэсэн бичвэрийг зєвшєєрч буй мэтээр єєрийн дараагийн єгvvллийг vvний араас “3” хэмээн дугаарлаж эхэлсэн нь асуудлыг гуйвуулж, хэн дуртай нь энэ нэрийг ашиглан юу дуртайгаа бичиж болно гэсэн сэдэл єгсєн учир vvнээс хойш єєрийнхєєрєє явахаар шийдлээ.

Аалзны тор-1-ийг ЭНД дарж үзнэ үү.

Аалзны тор-3-ийг ЭНД дарж үзнэ үү.

Аалзны тор-4-ийг ЭНД дарж үзнэ үү.

Vvнээс гадна тvрvvний цувралуудад єнєєгийн Монголын хамгийн сvрхий аналитикч, улс тєрийн vйл явдлыг гярхай ажиглагч Баабар мэтийн хvмvvс рvv дайран довтолж, тэднийг “Аалзны тор” цуврал єгvvллvvдийг єєрийн бvтээл болгох гэж мэтгэж буй мэтээр бичсэн нь эцэст нь эдгээр эрvvл саруул хvмvvсийн дурыг гутаасан тєдийгvй, нийгмийн дотор ч шvтэн бишрэгч vй олныг нь холдуулан тvлхэж, угаас цуврал єгvvллийн vнэ цэнийг алдагдуулан, vнэн ч юм шиг, худлаа ч юм шиг эргэлзсэн байдал буй болгосондоо Зохиогчийн зvгээс гvн хvлцэл єчиж буйгаа дурдсу.

“Аалзны тор” цуврал гарч ирснээр нийгмийн дотор сэрдхийлгэл буй болгож, эрvvлээр сэтгэгч хvмvvсийн дунд зvй ёсны бухимдал vvсгэж чадсаныг Зохиогч ажигласан. Vvнээс гадна торны цаад эздийн дунд ч сvрхий сандрал vvсгэж, зарим тєлєвлєгєєг нь нураасан буюу єєрийн эрхгvй єєрчлєх байдалд хvргэсэн нь ч vнэхээр болсон зvйл. Юутай ч цуврал єгvvлэл Монголын нийгмийн амьдралд єчvvхэн ч гэсэн эерэгээр туссанд Зохиогчийн зvгээс туйлын сэтгэл дvvрэн байгаагаа єчье.

Аалзны тор цуврал єгvvлэлд нэр дурдагдсан болон хамаарагдсан хvмvvс, компани vvнд ямар ч эсэргvvцэл, тайлбар, учирлал гаргаж ирээгvйг уншигч авхай анзаарсан байх. Ерєнхийдєє л гvтгээд байна, хараагаад байна л гэж бухимдсан дvр эсгэсэн, харин тэр нь тийм учраас худлаа гэх мэтийн эсэргvvцэл огт олж vзсэнгvй. Хамгийн хvчтэй эсргvvцлийг “Таван Богд” компаний эзэн, МИАТ-ын орлогч дарга Баатарсайхан гэгч харууллаа. Тэрээр “Vнэн” сонины хэдэн сэтгvvлчдийг хєлслєн авч тун ч инээдтэй хэдэн зvйл хэвлvvлэв. “Аалз ч торондоо орооцолдоно” гэсэн сонин цуврал эхлvvллээ. Харин Баабар vvнийг нь “Аалз байгалийн тєгс бvтээгдэхvvн учир торондоо орооцолдох учиргvй, эрх баригчид л єєрсдийн нэхсэн бvдvvлэг торондоо орооцолдож болно” хэмээн ончтой егєєджээ. Баатарсайханы гол эсэргvvцэл єєрийг нь Ховдын хvн, торгууд ястан гэсэн дээр тєвлєрч улмаар Японд сургууль тєгсєж чадаагvй гэлээ гээд хуурамч vнэмлэхийн хуулбар сонингийн хуудсаар нэг палбийтал тавьж, євгєн Савадагийн хvv vнэхээр 50 орчим настай Савадаг Монголд авчираад “ийм хvнийг 70 нэлээд гарсан гэж заллаа” гэх мэтээр баахан марзганав.

Асуудал Савада хэдэн настай, мань хvн єєрєє аль аймгийнх гэдэгт биш байлаа. Асуудал улс орныг бvрхсэн авилгын аугаа тор, торны эзэд, тэдний цадахаа мэдэхгvй ховдоглол, vvний vр дvн болсон нийгэмд ядуурал, ажилгvйдэл, гэмт хэргийн газар авалтын тухай байсан юм. Єєрєєр хэлбэл Монгол улсын хэтийн хувь заяаны тухай ярьсан болохоос Баатарсайхан жинхэнэ дипломтой юу, vгvй юу гэдэг нь хэнд ч падгvй хэрэг л дээ. Харин Худалдаа хєгжлийн банкны гадаадад байршуулсан мєнгийг барьцаалан дахин зээл авсан тухай бичсэн мэдээ минь ташаа байсан, vvний тєлєє Монгол Банкны Ерєнхийлєгч Чулуунбат олон удаа мэдэгдэл гаргаж, vvгээр дєрєєлєн ерєєс миний цуврал єгvvллийг худлаа болгох гэж их оролдсон. Гэхдээ тэрээр бусад аль ч баримтыг (ийм баримт vй олон дурдагдсан) огт vгvйсгэж чадахгvй хий л “мєн муухай гєрдєж байна аа” хэмээн толгойгоо сэгсчvvлж суусныг зурагтын ажигч олон vзэгч санаж байгаа байх.

Энэ удаа Зохиогч миний бие та бvхэнд “Аалзны тор-5” єгvvллээ сонирхуулж байна. Хэн нэгнийг гvтгэж, ариун нэр тєрийг нь гутаах ямар ч санаа алга. Гэхдээ ойлгомжтой учир шалтгаанаар олон баримтыг нарийвчлан гаргах бололцоо алга. Нэр холбогдогч єєрєє ийм бичиг баримт, эсвэл болсон факт байгааг сайтар мэдэж байгаа учир бvхнээс тvрvvнд энд юуг заан єгvvлээд байгааг эрхбиш сайн мэдэж байгаа. Хэрэв нэр холбогдогч єєрийгєє гvтгvvлсэн хэмээн зарлаж шvvх цагдаадаа хvрвэл, хэдийгээр итгэл найдвар тааруутай боловч Тєрийн цагдаа, Тєрийн шvvхийн байгууллагатай хамтран ажиллах нь иргэн миний vvрэг мєн учир vvнээс татгалзахгvй.

Би энэ єгvvллийг Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє бичиж байгаа нь зориудын учир шалтгаантай гэдгээ ч хэлье. Єдгєє аалзны торны эзлэх талбай, vйлчлэх механизм хоёр гурван жилийн ємнєхийг бодвол хавьгvй аюултай, хавьгvй єргєн цар хvрээтэй, хавьгvй бат бэх болсон. Энэ эх орныг нийтэд нь торолсон энэ сvлжээ єнчин хvvхдийн сvvлчийн талхыг булааж, єтєл чавганцын сvvлчийн лааг унтрааж байна. Ард тvмнийг тэнэг мунхагийн ёроол болгон доромжилж єєрсдєєр нь орилуулж, цамнуулж, алга ташуулж, мэгштэл уйлуулж, хєєрцєглvvлж байгаад аягатай шєл, ємссєн ганц цамцыг нь булаан авч талан дээрэмдэж байна. Vvнийг зvгээр хараад суух бєх зvрх алга. Хєєрцєглєж, хий сургаар хєлд нь хий орсон мянга мянган хvмvvс саналаа єгєх сvvлчийн мєчид ч гэсэн эргэцvvлж нэг бодоосой гэсэн юм. Ирэх аюулыг сануулах гэсэн юм. Vр хvvхдийн чинь хувь заяаг єрєвдсєн юм. Бурхан багш айлдахдаа зовлонг бус зовлонгийн шалтгааныг хай гэсэн билээ.

НИЙГМИЙН БАЯЛАГИЙН ШУДАРГА БУС ХУВААРЬЛАЛТ

Хэдхэн хоногийн ємнє Олон улсын валютын сангаас зохиосон семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай vг хэллээ. Тэрээр хэлсэн vгээ зангидаж:

-Танай оронд эдийн засгийн єсєлт vнэхээр ажиглагдлаа. 10,6 хувийн бодит єсєлт гарсан байна. Гэвч энэ єсєлтєєс шинээр ажлын байр буй болсонгvй. Ажлын байр буй болоогvй гэдэг маань ядуурал буураагvй гэсэн vг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ єсєлт ард тvмэнд очоогvй гэсэн vг. Энэ нь нэг л vгэндээ танай оронд шудрага хуваарилалт алга гэдгийг л хэлж байна. Энэ бол Монгол орныг аль зэрэг авилгад идэгдэж, энэ нь эргээд нийгмээ аль хэр хоосруулж хойш чангааж байгааг дээрээс нь харж дvгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг бол хэн нэг нь нєгєєдєє мєнгє єгєєд байгаадаа ч асуудал нь биш юм. Авилгын мєнгийг хахуульдагч тєлдєг юм биш, ядуу хоосон ардууд сvvлчийн таваг шєлєєрєє тєлдєгт хамаг учир бий. Авилга ихсэх тутам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн vнэн. Энэ дэлхийн олон улс vндэстэн гуйлгын тулам болж, ядуурал гэмт хэрэгт дарлуулж, хєгжих биш ухарсаар буйн гол шалтгааныг мэргэжилтнvvд нэгэн дуугаар “авилга” гэж тайлбарладаг.

2004 онд Монголын эдийн засгийн єсєлт 10,6 хувь гарлаа гэдэг маань манай нийгэмд єнгєрсєн жилээ бодвол 130 сая доллар буюу 160 тэрбум тєгрєг шинээр буй болголоо гэсэн vг. Хvндээ хуваавал хvvхэд хєгшингvй толгой дараалан 70 мянган тєгрєгєєр амьдрал нь дээшлэх ёстой. Мэдээж энд тэгш хуваарилалт яриагvй учир энэ баялагийг буй болгоход оролцсон хvмvvст илvv хамаатай. Гэхдээ шудрага хуваарилалт ёсоор нийгмийн гишvvн болгон их бага ямар нэг хэмжээгээр хvртэх ёстой. Vгvйдээ л тэтгэвэр тэтгэмжээр дамжаад шvv дээ. Гэтэл энэ их мєнгє хаачив? Єнгєрсєн жилvvдийн энэнээс арай бага мєнгєнvvд хаачив? Єнгєрсєн хугацаанд гаднаас зээлж авсан тэрбум доллар, буцалтгvй тусламжаар авсан мєн тэрбум доллар хаашаа орчив?

“ААЛЗНЫ ТОР” ЦУВРАЛ ЮУ ӨГVVЛЭВ?

“Аалзны тор”, ”Аалзны тор-3”, ”Аалзны тор-4” єгvvллvvдэд юу гарсныг эргэж нэг товчхон толилуулъя.  Улсын бага хурлаас Монголд ємчийг хувьчлах шийдвэр аль 1991 оны 5-р сард гарсан боловч хэт хуучинсаг, ортодокс коммунист сэтгэлгээнээсээ салж чадаагvй эрх баригч бvлэглэл vvнээс айж эмээсэн тєдийгvй ерєєс зарчмыг нь хvлээн зєвшєєрч чадаагvй учир ємч хувьчлал vнэн чанартаа 1996 он хvртэл явагдаагvй юм. Мал хувьчлал ч Засгийн газрын саналаар биш, vзэл суртал туйлдсаныг далимдуулж малчид єєрснєє гvйцэтгэжээ.

Харин 1996 онд Тєрийн эрхэнд гарсан шинэчлэгч vзэлтэй залуучууд ємч хувьчлалыг єргєн фронтоор далайцтай явуулж эхэллээ. 75 жил Тєрийг завсарлагагvй зайдагнаж байсан нам, тvvний vзэл сурталчид, эрх баригчид эхэндээ vvнд цочирдож байснаа сvvлдээ хармын сэтгэлд автаж эхлэв. Ємч хувьчилж буй этгээд єєртєє заавал юм унагаж байж таараа, гэтэл эд хамаг єрмийг нь хамаад бидэнд юу ч vлдэхгvй нь гэсэн хvний ердийн шунахай сэдэл аж. Ингээд “шудрага” хэмээх vгээр туг яндар хийн тухайн Засгийн газар бvрийн шинэчлэл реформыг эсэргvvцэн, гардагсадыг нь элдэвээр гvтгэн нийгмийг параличд оруулж дєнгєжээ. Хэрэв тэр vеийн гvтгэлэгт vнэмших юм бол эрх баригчид нь Монголын нийт vндэсний vйлдвэрлэлээс хэдэн арав дахин их зvйлийг идэж шамшигдуулсан болж таарах нь.

Хардлагадаа автсан тэд 2000 оны сонгуулиар Тєрийг хяналтгvй бvхлээр нь авсан нь ташуур єгчээ. Эцтэлээ шалгасан боловч ємнєх эрх баригчдаас шийтгэл ноогдуулчих олигтой юм юу ч гарсангvй. Ингээд єєрсдєє хоолондоо орохоор зориг шулуудав. Vvний тулд юун тvрvvн хоёр vндсэн асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Нэгдvгээрт нэгэнт гэмт хэрэг хийхээр шийдсэн бол энэ нь гадны гэрчгvй байх ёстой, ингээд Ардчилсан хvчинтэй нэр холбогдсон 15 мянган тєрийн ажилтныг ажлаас нь халлаа.

Хоёрдугаарт идэх зvйлээ яаж хувааж авахаа хоорондоо тохиролцох шаардлагатай байв. Харин энэ нь нэлээд хэцvv асуудал аж. Ерєнхийлєгч Багабандийн, Ерєнхий сайд Энхбаярын, УИХ-ын дарга Энэбишийн гэсэн биендээ хvч тэнцvv гурван бvлэглэл буй болж алиндаа ч илvv єгєх хvсэлгvйгээ нуулгvй илэрхийлж байлаа. Чухам энэ зєрчлєєс болж эхний нэг жил ямар ч ємч хувьчлал явагдаагvй, зєвхєн хvчний хуваарилалт л хийгдсэн хэрэг. Гэтэл гэнэт огт санаандгvй юм болж, хvчний харьцаанд vндсэн эргэлт гарлаа. Хоёр бvлгийнх нь гол хvн болох хоёр хvн ээлж дараалан нас барж гуравдахь бvлэглэл ганцаар тунан хоцров. Тайзан дээр ганцаар эзэгнэн хоцорсон Энхбаяр нєгєє хоёрынхоо vлдэгдлийг ор мєргvй хусаж зvлгvvрдэх ажилд орлоо. Vvний анхны явуулга нь нэгэн архины vйлдвэрийн хувьчлал юм. Ерєєс энэ нь тvvний Засгийн газрын эхний хувьчлал байлаа. Талийгчийн бvлэгт vхлийн цохилт єгєх нь эхний зорилт байсан тул “ардчилсан хvчний” тодотголтой боловч хувьчлалд єрсєлдєгчєєр оролцсон бvлэглэлд тvvнийг єгчээ. Улс тєрийн сєрєг хvчнийнхэндээ єгч буй нь шудрагын илэрхийлэл болох учиртай ч vнэндээ нам дотрох сєрєг хvчиндээ араа шvдээ харуулах нь гол зорилго байлаа. Харин нэг мєсєн vхлийн цохилт єгєх гэж байгаад доозыг нь хэтрvvлэн “надад 500 сая тєгрєг амалсан хvн бий” гэж байж єєрєє хэрэгт орох дєхєв. Харин нєгєє бvлэгтэй нь хууль эрхийн хувьд хvчгvйдvvлэх, таллан хуваах, бололцоотойг нь худалдан авах, эдийн засгийн хавчлага vзvvлэх зэрэг есєн шидийн аргаар vзэлцлээ. Энэ хэрээрээ Ерєнхий сайд, Ерєнхийлєгч хоёрын хооронд хувь хvнийнхээ хувьд гvнзгий хагарал, шууд vзэн ядал vvсэн улам томорсон юм. 2001 оны Ерєнхийлєгчийн сонгуулийн єрсєлдєєнд Багабандийг эс оролцуулах, орсон хойно нь дэгээдэж унагах бvх арга чаргаа хэрэглэсэн боловч барсангvй. Тvvнд барахгvй юм бас байгааг биеэрээ мэдэрлээ.

БАНКНЫ РОЛЬ

Ардчилсан нийгэмд тєрийн єндєрлєгийн сэнтий бол жинхэнэ эрх мэдлийн єчvvхэн сэтэрхий. Учир нь нээлттэй нийгэмд удирдагч дарангуйлагч болж чаддаггvй, дарангуйлахгvй бол жинхэнэ эрх мэдэлтэн болж чадахгvй. Иймээс энэ сэнтийг эрх мэдэл болгож хувиргахын тулд мєнгє, бvр асар их мєнгє хэрэгтэй. Ядуу Монголд нvдэнд харагдаж буй мєнгє нь vнэ цэнэт аж ахуйнууд, эс харагдах мєнгє нь газрын баялаг.

Энэ бvхнийг эзэмшихийн тулд юун тvрvvн хувийн банк хэрэгтэй. Банк санхvvгийн хэрvvлтэй реформын дараа хувьчлагдаагvй vлдсэн нь Худалдаа хєгжлийн банк байлаа. Гэхдээ хамгийн том нь. Монголын нийт эргэлтийн 60 гаруй хувь нь ганц энэ банкаар дамжина. Гэвч 30 хувь нь хувьчлагдсан, улсад жилдээ 11-12 тэрбум тєгрєгийн татвар болон ноогдол ашиг єгдєг энэ аврага эдийг худалдаад авчих мєнгє єєрсєдєд нь байсангvй.

Монгол банкны Ерєнхийлєгч Чулуунбат дэлхийн хаанаас л бол хаанаас хэд л бол хэдэн доллар босгож чаддаг хvн гэж єєрийгєє Энхбаярт итгvvлжээ. Харин жижиг гарын мєрийтэй тоглоомчийн сэтгэхvйтэй тэрээр баахан шуугиан тарьж тарьж юу ч олж чадсангvй. Олон улсын гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн vйлдэл хийгээд тэр нь тухай бvрдээ баригдаж ялангуяа Монголын гол хандивлагч олон улсын байгууллагын зvгээс хvчтэй донго авчээ. Тэрээр Хонг Конгоос алан хядагчдын мєнгє Монголд оруулж ирэх, Тайваниас єндєр хvvтэй мєнгє зээлэх, байчихаад Монгол банкны гадаад хадгаламжийг єєрийн нэр дээр эргvvлж єгєхийг шаардсан бичиг явуулах зэрэг єєр хvн бол шоронгийн хадаас болмоор олон шуугиан тарьжээ. Тvvний энэ олон гэмт vйлдлvvдэд Олон улсын валютийн сангаас сануулга єгєєд байхаар сvvлдээ улаандаа гарч Монгол улс ОУВС-гvйгээр амьдарч чадна хэмээн ханхалзах болов.

ЧУЛУУНБАТЫН ОВ

Эцэст нь тэрээр удирдан найруулж байж улайм цайм луйврын аргаар ХХБ-ыг хувьчлууллаа. Олон улсын тавцан дээр комодити компаниуд дотроо тун ч єчvvхэнд орох Жэральд Металз компанийг олж ирлээ. Тэр нь Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр vнэмлэхvй эрх эдлэх хvсэлтэй гэнэ. Vvнийхээ шанд ХХБ-ы хувьчлалд хуурамчаар оролцож болно гэж ам єгчээ. Тохиролцоо ёсоор Жэральд металз авах зэсийнхээ урьдчилгааг ХХБ-ы хувьчлалын тєлбєр нэрээр оруулж ирэх ба тvvндээ хойшид зэсийн баяжмал аваад цайрах ёстой аж. Харин энэ комодити компанийг єнгєлєн далдлахын тулд Швецариас нэг жижиг банк бас оллоо. Нэр нь Лугано. Одоо эзэмшигчийг тодорхойлох ёстой.

Оффшор бvсд компани бvртгэдэг, ашиглагдахаа больсон компанийг эзэмшигчийг нь солиод зардаг vйлчилгээ vзvvлдэг олон компани бий. Хvсвэл хэн нь ч єнєєдєр интернэтээр жишээлбэл Ocra.Worldwide компанийн хаягаар орон хэн нэг нь ашиглахаа больсон компанийг жишээ нь 500 доллароор худалдан авч аль нэг оффшор бvсэд бvртгvvлж болно. Картаар тєлбєрєє хийх учир тийшээ очих ч хэрэг байхгvй, тус компанийн тєлєєлєгч очоод ємнєєс чинь бvртгvvлчихэнэ. Яг ийм журмаар Чулуунбат нар хэрэгцээнээс гарсан нэг компани худалдан авчээ. Нэр нь Globull Investment and Development Management S.A. Энэ компани нь Жэральд металз, Лугано банк хоёртой нийлээд Globull Investment and Devolopment S.C.A хэмээх нєхєрлєл байгуулан Люксенбургийн оффшор бvсд 2002 оны 12-р сарын 5 єдєр бvртгvvлжээ. Эхний компаний нэрийг яльгvй єєрчилєхєєр нєхєрлєлийн нэр гараад ирж байгаа биз. Нєхєрлєлийг хатагтай Анне-Селоне Хуарт бvртгvvлж, натриотч Иосеф Элвингэр бvртгэж авсан байна. Хэрэв бvртгэлд vнэмшвэл нєхєрлєл 7, Parc d`Activites Syrdall, L – 5365 Munbach гэсэн хаягт оршин vйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нєхєрлєл ердєє 62 мянган долларын хєрєнгєтэй аж. Тус бvр нь нэг доллар хорин таван центний vнэтэй 49 600 хувьцааг оролцогч гурван компани хувааж эзэмшинэ. 53 мянган долларын хувьцаа нь Жэральд металзийнх, 8 мянган доллар нь Лугано банкнынх. Харин мєнєєх урт нэртэй компани ердєє ганцхан ширхэг хувьцаа буюу ганц доллар 25 центний хувьцаа эзэмших аж. Гэхдээ тэр ганц нь А зэрэглэл, бусдынх нь 48 599 ширхэг нь В зэрэглэлийнх. А зэрэглэлийн ганц хувьцаа бvх В зэрэглэлийн хувьцааг давамгайлна, дуртай цагтаа эзэмшин захиран зарцуулна. Эндээс vзэхэд Лугано, Жэральд метальз хоёр усан тэнэг компаниуд болж таарч байна.

Люксенбургт шинэ нєхєрлєл дєнгєж тєрєн бvртгvvлж байхад буюу 2002 оны12 дугаар сарын 5 єдєр ХХБанкны тєрийн эзэмшил болох 76 хувийг Globull Investment and Devolopment S.C.A нєхєрлєлд эзэмших эрхийг нь шилжvvлэх 717 тоот тогтоолоо Улаанбаатарт Тєрийн ємчийн хороо гаргаж байлаа. Улаанбаатар, Люксенбург хоёр цагийн бvсийн найман цагийн зєрєєтэй гэж бодохоор бvртгvvлэхээсээ ємнє энэ нєхєрлєл єєрийн vндсэн хєрєнгєєс хэдэн мянга дахин их хєрєнгєтэй болсон ч байж магадгvй юм. Гэхдээ энэ нь гол биш, ХХБанкийг хувьчлахаар тус хорооноос жилийн ємнє гаргаж Английн нэр хvнд бvхий “Экономист” сэтгvvлд хvртэл хэвлvvлж байсан тендерийн болзол зvйл нэг бvрээрээ зєрчигдсєнд хамаг учир бий. Уул нь тендер ёсоор бол банк санхvvгийн vйл ажиллагаа 10-аас доошгvй жил явуулсан туршлагатай, 50 сая доллароос доошгvй дvрмийн сантай, энэ бvхнээ сvvлийн гурван жилээр аудитаар оруулж батлуулсан банк л ХХБанкны хувьчлалд оролцох эрхтэй гэж зарлан энэ нєхцлийг юун тvрvvний хязгаарлалт болгон тогтоосон юм.

ДАРААГИЙН МЭХ БА VР ДVН

ХХБанкийг гадаадынхан тендерээр хувьчилж авсан гэж дотоодынхонд харагдуулах ээлжит мэхvvдийг угсруулан хийж эхлэв. Энэ банкны хувьчлалд оролцооч гэж Ай Эн Жи Баринг хэмээх банкийг Чулуунбаатар олон удаа гуйжээ. Гэвч Жэральд металзийн гvйлгээг хийдэг, асар том энэ банк Монголын жижиг, хэрvvлтэй, арга нь ихээхэн сэжигтэй энэ хувьчлалыг сонирхохоос татгалзжээ. Харин менежер олж єгєєч гэсэн хvсэлтийг хvлээж авав. Учир нь аль ч банк єєрийн ноу хауг зардаг, энэ нь бас нэг бизнес нь юм. Аль ч нэр хvндтэй банкнаас жилийн 200-300 мянган долларын цалингаар менежер явуулаач гэхэд дуртай хvлээж авна.

Ингээд тэд Улаанбаатар руу єєрийн Японд ажилладаг Кейт Чиддиг илгээлээ. Буурай орны нэгэн томоохон банкинд менежерээр уригдсан тэрээр хийх ажлаа бодсоор баясан ирсэн боловч Тєрийн асар том коррупцитай орооцолдож байгаагаа тєдєлгvй ойлгов. “Аалзны тор” єгvvлэл нийтлэгдэн шуугиан vvсээд эхлэнгvvт тэрээр Монголыг орхин ум хумгvй зугтаалаа. Дараа нь Chris Teunissen гэгчийг урин авч ирлээ. Тэрээр бас л зугтаачихсан. Олон хvнд, тvvний дотор Монголын парламентийн хэд хэдэн гишvvнд энэ эрхэм єєрийн зовлонг ярьж, Монголд авилга хээл хахууль аймшигтай байдалд хvрснийг ХХБанкаар жишээлэн онцолсон байдаг. Тэрээр бузар vйлдэлд оролцохоос татгалзжээ, харин асар их цалингаа авдагаараа авч байсан. Vvний дараа єнгєрсєн оны сvvлчээр Коппа гэх эр ХХБанкны гvйцэтгэх захирлаар ирлээ.

Єдгєє ХХБанкны босс нь Мєнхбат гэгч бий. Урьд нь Чулуунбатыг Монгол банкны дэд ерєнхийлєгч байхад хажууд нь хамтарч байсан, олон улсын харилцааны мэргэжилтэй нэгэн. Тvvнийг босс гэхээс єєрєєр нэрлэх аргагvй, учир нь гадаадад ХХБ-ы захирал, дотоодод ХХБ-ы дэд захирал гэсэн нэрийн хуудас тараадаг ба vvнээс гадна нэг харахад банкны ерєнхийлєгч, нєгєє сонсоход дэд ерєнхийлєгч болчихсон явдаг тvvний тухайлсан албан тушаал нь тодорхойгvй. Банкинд эдгээр дєрвєн албан тушаал шал ємнєє утга илэрхийлдэгийг нурших юун. Хамгийн гол нь Мєнхбат болон бусад эзэмшигчдийн хувьд зvгээр сууж байгаад єндєр цалин авах дуртай, ийш тийш уулзалтанд явуулахад зааж хэлсэн vгийг зєрvvлэлгvй ярьчихдаг, илvv дутуу зангvй, санаачлага гаргаж юм олж мэдэн цааш ярихгvйхэн шиг тэнэгдvv цагаан арьстан хvн хэрэгтэй.

ХХБанкыг анх луйвардах тєлєвлєгєє боловсруулсан нэр бvхий хэсэг эрх мэдэлтэн энэ хэлцлээ баталгаажуулж нотриотжуулсан юу ч байдаггvй аж. Бичиг цаас vлдээх нь аюултайгаас гадна, ердийн монгол хvмvvсийн заншлаар амаараа тохиролцжээ. Гэвч бvх зvйл хэлсэн ярьснаар болоогvйгээс гадна тойрсон хэрvvл, хов, дарамт олширч нєгєєтэйгvvр цаг явсаар буй учир яг тэр нь єнєєдєр тэдэн хувийг нь эзэмшиж байгаа гэхэд vнэхээр тєвєгтэй болсон. Єєрєєр хэлбэл эзэнгvйдэх маяг руугаа орсон аж.

Харин Жэральд метальзийн хувьд єгсєн урьдчилгаандаа бvх зэсээ ачуулчихсан учир тооцоо дуусчээ. Монголын зэсийн 80 хувийг хvртэл борлуулж байсан энэ бяцхан компани одоо ор сураггvй болсон. Луйварчид єдгєє “Далайн тvншvvд” хэмээх дараагийн найзтай зузаарсан. Нэмж хэлэхэд мєнєєх Globull Investment and Devolopment S.C.A нєхєрлєлийн “хяналтын зєвлєл”-дєє Жэральд Л.Леннард байсаар байгаа эсэхийг мэдэхгvй байна.

Хувьчлагдахын ємнє улсад жилд 11-12 тэрбум тєгрєг єгдєг, дотоодын нийт гvйлгээний 60 гаруй хувийг дангаараа хянадаг байсан энэ банк дараа жил нь улсад ердєє 300 сая тєгрєг єгсєн ба єнгєрсєн жил бас л ердєє 2 тэрбум тєгрєг єгчээ. Том жижигийн хувьд ердєє дєрвєн жилийн ємнє гурав дахин том байсан Голомт банкныхаа ард орчихсон байгаа. Ийм л vр дvнтэй дээ.

ӨР БОЛ БИЗНЕС

ХХБанкыг худалдаж авах эрэлхийлэлдээ Чулуунбат нэгэн нvх олж ажиглажээ. Сангийн сайд асан Баабарын нотлож байгаагаар Германы Берлинэр болон Кредит банк 1993 онд Монголд зээлvvлсэн 5 сая доллароо эргvvлж олж авч чадахаа болиод тvvн дээр очин 30 хувийг нь олж єгвєл єндєр шагнал єгнє гэж гуйж байжээ. Гэвч уг зээлийг хvлээн авагч нь ХОТШ банк ба vvнд нь Монгол банк хийгээд Монголын Засгийн газар баталгаа гаргаж єгєєгvй учир нэг л vгэндээ хувь хvмvvсийн хооронд хийгдсэн хэлэлцээний хариуцлагыг Тєр хариуцах учиргvй байлаа. Энхбаярын 2002 онд Германд хийсэн айлчлалыг тохиолдуулан энэхvv хувь хvмvvсийн хоорон дахь єгєє авааг Монголын Тєр ємнєєс нь шийдэн тєлбєрийг хийлээ. Єрийг 50 хувь хєнгєлж хагасыг нь тєлж буй учир Монголд их ашигтай зvйл болсон хэмээн мэдээллийн хэрэгслэлээр олон хоног рекламдав. Монголын Тєр хариуцах ёсгvй юмныхаа ердєє 30 хувийг нь олж єгвєл их шан єгнє гэж амалж байсан тэд бvр 50 хувийг нь бэлнээр олж єгєгчийг ихэд урамшуулсан нь ойлгомжтой хэрэг. Хамгийн гол нь бvлэглэлийнхэн эндээс єр гэдэг бол харах єнгєндєє буянтай, цаад утгандаа унацтай наймаа гэдгийг бие дээрээ ойлгожээ.

Єр нэгэнт олз юм бол дараагийнхыг нь хийх хэрэгтэй. Монгол улс 1990 оноос хойш Унгараас єєр оронтой єр цайруулаагvй байлаа. ЗХУ-д 10 орчим тэрбум шилжих рублийн єртэй, vvнийг доллартай яаж харьцуулахаас Монголын хувь заяа шийдэгдэх байлаа. Нэг шилжих рублийг 10 цент хэмээн тооцож Унгартай хийсэн гэрээ зєвхєн энэ тохиолдолд л сайн болохоос энэ нь Оростой тулахаар тэрбум долларын єр болоод байсан хэрэг. Иймээс Оростой єрийн асуудал шийдэхээс нааш аль ч оронтой єрийн асуудал ярихгvй гэсэн бодлого барих боллоо. Зvvн Европын орнууд Орос дахь єрєє цэрэг байрлуулсаны экологийн хохирлоор сєргvvлж харин ч авлага авч байсан жишээг удирдлага болгосон хэрэг. Энхсайхан Ерєнхий сайд байхдаа Зєвлєлтийн цэргийн Монголд байршихдаа учруулсан экологийн хохирлыг тооцуулан баримтжуулж Монгол єртэй биш авлагатай гэсэн тооцоо гаргуулсныг тухайн vедээ Энхбаяраар толгойлуулсан МАХН-ы парламент дахь бvлэг улайран эсэргvvцэж байсан.

Єрєн дээр бизнес хийе гэдэг саналыг анх Чехийн INECON хэмээх бяцхан компани гаргажээ. Монголын єртэй байсан социалист Чехославак улс тарж бутран бие даасан Чех ба Словак улс болон задарсан тул толгой эргээд учир нь олдохгvй юм болох сайхан далим байлаа. Тус компани єєрийн шугамаар ярьсаар найрамдалт Монголын єрийг бvрэн цайруулжээ. Харин Монгол улс албан ёсоор асар их хєнгєлєгдсєн єр гэгдэх мєнгє Чех улсад 1,8 сая доллар, Словак улсад 2 сая доллар гаргаж єгєхєєр боллоо. Нэгэнт Засгийн газрууд ямар ч мєнгє авахгvй учраас Монголын эрх мэдэлтнvvд, INECON компани хоёр нийлбэр мєнгє 3,8 сая долларыг хувааж авах боллоо. Мєнгє гаргаж байгаагаараа монголын удирдагч нар 70 хувийг нь, єрийг бvрэн цайруулсан чех компани 30 хувийг нь авах болжээ. Ийм их мєнгє авч буйдаа ичингvйрсэн монгол тєлєєлєгчид энэхvv 2,5 сая долларыг намдаа хандив болгон авч буй юм гэж хэлсэн байдаг. Харин мєнгє Хонг Конгийн банк руу шилжсэн ба ямар ч нам хvртэлгvйгээр 4-5 хvн энэ мєнгийг хуваан авчээ. Мэдээж Сангийн яамны гол хэлэлцээр хийсэн хvмvvсээс гадна намдаа хандив болгож буй гэж ярьсан МАХН-ын идэвхитэй зvтгэлтэн хvртэл хувааж хvртжээ. Эдгээрийн нэрийг би хэлж чадна, гэхдээ ямар реакци vзvvлэхийг нь хvлээж байна.

УЙЛААН МАЙЛААН БА ӨР

INECON компани монголын луйварчидтай нийлж амжилттай бизнес хийсэн учир амташжээ. Ингээд Монголын эрх баригчдад Монголын Орост тєлєх єрийг зохицуулж єгєх санал тавьсан байна. Энэ бол жинхэнэ бизнес байлаа. Нэг ам. доллар нь тухайн vеийн албан ханшаар 0,6 шилжих рубльтэй тэнцэж байсан тул Монголын Орост тєлєх єр албан ёсоор авч vзвэл 17 тэрбум доллар аж. Ийм асуудлыг зохицуулбал дундаас нь олон сая долларын бизнес. Толгой эргэм мєнгє.

INECON компани дэндvv жижиг учир энэ асуудлыг шийдэхэд туслаач хэмээн єрєєр мэргэшсэн ФАД компанид хандсан байна. Тэд Чех болон Словакийн удирдлагатай холбоотой болохоос Москва хvрэхэд хоншоор нь дутаж байлаа. Харин ФАД бол Москва байтугай хєлтэй аж. Гэтэл ФАД INECOM-оо гол гаргаад Монголын удирдлагуудтай бие даан хэлэлцээрт ордог байгаа.

Сангийн сайд Ч.Улаан єєрєє Монгол телевизээр нотлон хэлж байгаагаар ФАД-тай зургаан удаа хэлэлцээрт орж “тулалджээ”. Мєнгє тєлєгч нь Монголын ард тvмэн, оросуудтай хэлэлцэгч нь ФАД компани, завсраас нь ашиг унагагч нь ФАД ба Монголын луйварчин эрх мэдэлтнvvд. Дvр зураг ийм тохиролцоогоор явагдлаа.

ФАД Оросын Засгийн газартай ярилцсаны хvчинд ийм тохиролцоонд хvрэв. Монголчууд Орост 11 тэрбум рублийн єртэй, vvний 98 хувийг хєнгєлєєд vлдсэнийг нь 2003 онд багтааж тєлбєл цаашид ярих зvйлгvй болно. Vvний эхний алхам болгож Оросын Ерєнхий сайд Монголд айлчилж єєрсдєєр нь 11 тэрбум ам. долларын єрийг нь зєвшєєрvvлэх, дараа нь 98 хувийг нь хєнгєлvvлэх сценари зохиолоо. Оросын Ерєнхий сайд Касъяанов єр шийдэхэд мэргэшсэн, урьд нь Анголын алмаазаар асуудал шийдсэн мэргэжилтэн аж.

Бvх тохиролцоо бvрдсэний дараа Монголын засгийн газар 98 хувь хэд болох тухай ч нарийн тооцоолсонгvй, бvдvvн тоймоор 250 сая ам. доллар Чехийн “Обходны” банк руу шилжvvлж орхив. Vvнд Монгол банкны нєєцєєс гадна Айванхо компаниас єндєр хvvтэйгээр зээлсэн 50 сая доллар хvртэл хамарлаа. Дараа нь Оросын Засгийн газраас Их єр тэгэлсэн, цаашид єєр ярих юмгvй гэсэн утгатай бичиг иржээ. Ийнхvv монголчууд их єр гэгчээс салав.

Єр тєлсєн явдлыг Монгол даяар vндэсний их наадмын хэмжээнд тэмдэгэллээ. Тєлсєн гавъяатнууд хоорондоо тэврэлдэн уйлалдаж, дагалдаад настнууд дадлаа дагаж, нялхас айсандаа мэгшин уйлалдана. Хэргийн гол эзэнд Чингисийн одон єг хэмээн Ерєнхийлєгчєєс шаардах нь бvр ч сvрдмээр. Зурагтын нэвтрvvлэгч хvртэл баярын нулимсаа хэнээс ч нуухгvй цангинуулж байв. Зvгээр байсан малчинг хvртэл уйлуулж харуулав.

Одоо асуудлын нєгєє талыг харъя. Олон улсын валютын санд оросууд Монголын талаас 200 сая ам. доллар авч асуудлыг нэг мєсєн тэгэлсэн гэж мэдээлсэн байдаг. Олон улсын валютын сангийн Монгол дахь тєлєєлєгч тєлсєн 200 сая долларыг яахав гээд цаана нь vлдсэн 50 сая долларын гаргалгаа тооцоог Монголын Засгийн газар болон Монгол банкнаас удаа дараа нэхсэн боловч ямар ч хариу авсангvй. Учир нь энэ бол асар их мєнгє, Монголд хандивлагчдаас vзvvлдэг тусламжийн гуравны нэг болой. Энэ нь ядуу Монголд байтугай баян Америкт ч тооцогдох их мєнгє. Энэ хаачив?

ГЭНЭТ ИРЭЭД ГЭНЭТ АЛГА БОЛСОН 50 САЯ ДОЛЛАР

Худалдаа хєгжлийн банкинд Хувийн валютын данс гэсэн тусгай данс бий. Энд хувь хvмvvсийн валютыг хадгалах, гvйлгээ хийх, тєлєх зэрэг vйлчилгээ хийгдэнэ. Банкны сар болгоны тайланд энэ нь заавал ч vгvй тусгагдан Монгол банкинд нэгтгэгдэнэ. ХХБанкны энэхvv Хувийн хадгаламжийн валютын данс сvvлийн таван жилд 4 – 7 тэрбум орчим тєгрєгт хэлбэлзэж байлаа. Тухайлбал 2003 оны 11-р сард 8,453 тэрбум тєгрєгтэй байж. Харин 12-р сарын 30 буюу монголын малчин єр тєлсєнд баярлаад мэгштэл уйлж байх тэр мєчид ХХБанкны хувийн хадгаламжийн данс гэнэт 70 тэрбум 966 сая тєгрєгтэй болчихжээ. Энэ нь ганцхан минутанд 62 тэрбум тєгрєг буюу 50 орчим сая доллараар гэв гэнэт зузаарлаа гэсэн vг. Харин энэ мєнгє сарын дараа дахиад илбэтэй юм шиг хайлан алга болсныг нэмэж дурдах нь зvйтэй.

Монголын санхvvгийн эргэлтийг гол хандивлагчид vргэлж хянаж байдаг. Нэгэнт асар их мєнгєєр тусалж буй учир юунд мєнгєє єгч байгаагаа хянах нь мэдээж хэрэг. Энэхvv гэнэт нэмэгдсэн асар их мєнгєний учрыг Олон улсын валютын сангаас асуужээ. Хариуд нь Монгол банк “энэ бол хувийн нууц” гэсэн хариу єгсєн байна. Дараа нь Дэлхийн банк энэ талаар ХХБ болон Монгол банкнаас асуужээ. “Эрдэнэт гэнэт их мєнгє хийчихээд эргvvлээд татаад авчихсан” гэсэн хачин хариулт сонсов. Дараа нь Азийн хєгжлийн банкны тєлєєлєгч очиж асуулаа. “Айвонхогийн Фридланд яасан юм бvv мэд гэнэт ийм мєнгє оруулж ирээд эргvvлээд авчихсан” гэсэн бvр ч марзан хариу авсан байна. Vнэхээр ч 50 сая доллар єр тєлєхєд нь зориулж зээлчихээд дээр нь ХХБанкаар нэмж 50 сая доллар оруулаад гаргадаг логикгvй vйлдлийг хэн юу ч гэж ойлгох юм билээ. Гэхдээ тэд мєнгєний дvн байтугай эздийг нь хvртэл мэдэж байгаа. Би ч мэднэ, харин юу гэж мэлзэхийг нь харъя. Амиа арай гэж авч явсан ядуу зvдvv нэг далдагануур єр тєлсний маргаашаас ємсєж зvvх эдэлж хэрэглэхээрээ лусыг хvртэл атаархуулмаар болж авсныг таньдаг мэддэг болгон нь гайхан шогширч байгаа. Авилгачдыг єгсєн авсан нотолгоогоор нь биш эдэлж зарцуулж байгаагаар нь мєргvvлж барьж авдаг. Америкт ийм аргаар тагнуулыг хvртэл илрvvлдэг. Харин Монголын Хууль зvйн сайд болохоор авч єгч буй фото зургийг нь аваад ирвэл шийтгээд єгч болох юм гэж хээв нэг айлдах аж.

Монголын луйварчид ФАД-тай нийлж гэнэт их мєнгє “хийсэн” боловч тvvнийгээ хаана байршуулах, юунд зарах, юу гэж тайлбарлах бэлтгэлгvй байжээ. Гэвч хоршоо тvншvvддээ итгэхгvй учир юу ч гэсэн бушуухан єєрсдийн банк руу шилжvvлээд дараа нь учраа олъё гэж шийдсэн бололтой. Энэ их мєнгийг юун тvрvvн намдаа авна, сонгуульд зарцуулна гэж єєр зуураа ярьж ичингvйрч байсан авч их бодож таван хувийг нь л намдаа єгчээ. МАХН луйвар хийхэд гол цагаатгал болдог нэр. Харин энэ намын данс vргэлж 5-10 сая тєгрєгийн л хадгаламжтай байдаг. Яаж ч хараад ядуу нам, хэдэн байшингийнхаа тvрээсээр л арай гэж болгож байдаг ажгуу. Єєрєєр хэлбэл Монголын дундажаас арай дээгvvр иргэнээс ч ядуу нам ажээ.

ГАЗРЫН БАЯЛАГ

Монгол улс єдгєє уламжлалт мал аж ахуйн орон биш, хєдєє аж ахуйн ч орон биш. Учир нь энэ салбар Дотоодын нийт бvтээгдэхvvний 30 хувийг ч гаргаж чадахгvй. Єнєєдрийн Монгол бол уул уурхайн олзворлолтын орон. Жилд экспортлож буй 580 мянган тонн зэсийн баяжмал, 20 тонн алт олзворлолт нь ямар ч ямаа тэмээгээ хэдэн арав дахин нугалчиж байгаа билээ.

Улам их эрчимтэй єсєх энэ салбар маргаашийн Монгол орныг тодорхойлж байна. Ердєє аравхан жилийн дараа гэхэд энэ салбартаа тvшиглэсэн Монгол єнєєдрийнхєєс 2-3 дахин баяжина. Таван толгойн коксжих нvvрсний орд, Айвахогийн зэсийн орд, эдгээрийг дагасан дэд бvтэц болох цахилгаан станц, тємєр зам Монгол орныг танигдашгvй болтол єєрчлєх боломж бий.

Нийгмийн баялаг асар их єснє. Харин энэ баялаг хэнд хуваарьлагдах вэ? Нэг ч ажлын байр шинээр буй болгохгvй, vvнээ дагаад нийгмийн гишvvдийн ядуурлыг бууруулахгvй юм бол баян тарган болох нь эргээд хэрэгтэй зvйл мєн vv, биш vv? Асар их байгалийн баялагтай, хvнд нь статистикаар хуваахаар дажгvйд тооцогдох орлоготой Африк, Латин Америкийн олон оронд ядуурал, хэрээс хэтэрсэн баярхал хоёр мєр зэрэгцэн оршино. Хэдхэн хvнийг тэжээхийн тулд нийгмээрээ єлбєрч зовох юм бол ерєєс баялаг vйлдвэрлэхийн утга учир хаанаа байна?

Монголын мєнгєжсєн дээдэс банк луйвардаж, єр тєлснєєр улам баяжиж нийгмийн баялагийн бусад салбар руу эрчимтэй орооцолдож эхэлжээ. Монголын гол баялаг бол байгалийн баялаг.

Таван толгойн коксжих нvvрсний орд бол хэдэн тэрбум долларын хєрєнгє оруулалт, тvvнээсээ олон арав дахин их орлого хvлээж байгаа газар. Vvнийг Тєр-хувийн хосолсон хувьцаат компани эзэмшинэ. 51 хувийг нь Тєр эзэмшдэг. Харин нийт нєєцийн ердєє ганцхан хувь нь Тєрд хамаардаг ажгуу. Даланзадгад руу нvvрс зєєдєг єчvvхэн уурхайнцар Тєрийнх, тэгээд л боллоо. Vлдсэн нь мангасуудынх.

Багануурын нvvрсний уурхай нvvрсгvй болчихсон гэвэл та лав vнэмшихгvй, гэхдээ энэ vнэн. Уурхайн 85 хувь нь тєрийнх. Малтаж ашиглаад дууссан том том нvхнvvд нь Тєрийнх. Эргэн тойрнынх нь бvх газар леценз эзэмшдэг луйварчдынх. Уул нь энэ уурхайг хэдэн арван жил ашиглахаар тєлєвлєсєн ба дараа дараагийн ухах газрыг нь системчлэн тєлєвлєж зураглажээ. Тэр газруудыг нь авилгаар тараачихсан. Багануур компани дараагийн талбай руу орж нvvрс олзворлохын тулд леценз эзэмшигч луйварчнаас худалдаж авна. Худалдаж авахгvй бол Улаанбаатар тоггvй болно. Гоё байгаа биз?

Энэ бол ердєє л нэг хоёр жишээ. Сая таван зуун жаран дєрвєн мянган ам км талбай маань хэнд яаж хуваагдсаныг сонирхуулбал та намайг худалч гээд нийт єгvvллийг минь vнэмшихээ больчих учир ингэсхийгээд завсарлая.

НӨЛӨӨЛЛИЙН БVС

Том нь жижгийгээ татдаг нь физикийн ердийн хууль. Ийм хууль Монголын зах зээлд єнєєдєр юу юунаас илvv хvчтэй vйлчилж байна. Арай гэж тогтон хэлбэршиж байсан Монголын зах зээлийн тогтолцоог сvvлийн 4-5 жилд шинээр тєрсєн олигархи бvлэглэл vндсээр нь єєрчлєн єєр гольдролд орууллаа.

Томууд авилга луйвраар улам томрохын хэрээр дараагийн эгнээний дунд болон жижигчvvдэд зай олдохоо больж луйварчид руу єєрийн эрхгvй хандрах болжээ. Дєнгєж ойлгож ядаж байсан шудрага єрсєлдєєн гэх ухагдахуун нь vндсээрээ єєрчлєгдєж, томууд руу налж тєрийг шулж зиндаагаа дээшлvvлдэггvй юм гэхэд тэсэж vлдэх аргаа хайж эхлэв. Vй олон компаниуд сонгуулийн сургаар бэлэн мєнгє цvнхэлж аваад МАХН-ын цагаан ордон руу уралдан харайлгах болсон vнэн шалтгаан ердєє энэ. Лиценз зєвшєєрєл тендер гэсэн зорилгоос авахуулаад гааль татвар гэсэн асуудлаар дамжин адгийнх нь ядахнаа шалгалт шvvлэгнээс мултрах хэрэг тєвгєєс зайлах зорилготой аж. Ийнхvv олигархи бvлэг нєлєєний хvрээгээ улам томсгож Гандангийн vvрэг давхар гvйцэтгэх болжээ.

Энгийн жишээ гэхэд “Анод” банк байна. Ченж хийж мєнгєтэй болсон хэдэн залуу энэ банкыг байгуулсан. Тэдний нvдэнд харагдсан зvйл бол олигархи бvлэгт дулдуйдвал хамгийн луглагаруудын эгнээнд орно гэсэн мєрєєдєл байлаа. Тэдэнд боловсрол ч байхгvй, ухаан ч байхгvй, соёл ч байхгvй. Мєнгєєр даллаад л байвал нэг сайхан єдєр луглайна гэсэн тэнэг ойлголттой. Тэд саяхи сонгуулиар гэхэд 2 тэрбум тєгрєг цvнхэлж олигархид тушаажээ. Гэтэл цаадуул нь эдний зиндааг мэдэх учир єгсєн мєнгєнд нь тохируулж хэсэг лиценз, зєвшєєрєл, тендер єгнє vv гэхээс єєрсдийн хvрээлэлд оруулахгvй нь мэдээж.

Амьдралын анхны алхамаа хийж байгаа vй олон залуус олигархийг тойрон хvрээлж тэндээс л ирээдvйн баялаг дэвшлээ горьдон, хий гэснийг нь сохроор хийж амихандаа улс тєржинє. Олигархийн дотор ордоггvй юм гэхэд ядахнаа гаалийн байцаагч ч болов болъё гэсэн мєрєєдєл. Мэдээж гаальчны єчvvхэн цалингаар амьдрая гэж шийдсэн хэрэг биш шvv дээ, нялх ч гэсэн хvний ухаан суусан их эрс байж таарна.

Олигархи єєрийн зиндаатай. Оройн хэсэг нь єдгєє хэт мєнгєжсєн учир зиндаандаа хэр баргийн амьтан тоож оруулахгvй. Сарвайсан болгоноос ч хээл хахууль аваад байхаа нэгэнт больсон. Єєрсдийгєє олон улсын зэрэглэлд хvрсэн элитари гэж vзнэ. Тэд бvгд тухайн vедээ гадаадад нийгмийн ухааны чиглэлээр сургууль тєгсцгєєсєн, англи хэлтэй. Хэн нь ч архи тамхи vл хэрэглэдэг, биеийн тамираар байнга хичээллэдэг эрvvл саруул амьдралтай. Чухам энэхvv биеийн тамирын хичээллэлт нь улам ойртон нєхєрлєж биесээ хvндлэх, байнга уулзах шалтгаан нь болж єгнє. Харин бараг бvгдээрээ гэр бvлийн талаар тогтворгvй. Олигархи гаднаас нь харахад улс тєрийн бvлэглэл лугаа адил боловч бараг хэн нь ч vvнийг vнэн санаанаасаа сонихдоггvй, нам бол тэдэнд зєвхєн хэрэгслэл, олон тvмэн тэдэнд зєвхєн зорилгодоо хvрэх гvvр. Улс тєрийн vзэл бодлын хувьд дажгvй шинэлэг, гялгар, сонсууштай юм их ярьдаг авч vнэндээ энэ талаар єєрийн тогтсон vзэл бодол огтоос vгvй. Ерєєс тэд улс тєрийн тавцанд дэндvv шинэчvvл юм.

Олигархи хэрэг гарвал хэнтэй ч зєвшхєд бэлэн, хэнийг ч, юуг ч худалдаж авч болно гэсэн ойлголттой. Энэ улс орон доторхи ямар ч эрх ашгийг єєрсдєє болон хэт сонирхоод байгаа бусад хvмvvстэй нийлэн тохиролцоод шийдвэрлэж болно гэж vздэг. Олон тvмний сонирхол эрх ашгийг тэд хэзээ ч тоож vздэггvй. Тэд ард тvмнийг єєрийн явцуу бvлэглэл, энэ бvлэглэлд тvшиж амьдрах дараагийн дунд зэргийн нєлєєллийн хvрээ, тvvнийг нь дулдуйдсан дараагийн жижиг нєлєєллийн хvрээ гэх мэтээр л ангилж ойлгоно.

Олигархи тєрийг тоолж барашгvй олон зєвшєєрєл лицензийн уурхай болгож байж єєрийн хvрээллийг бэхжvvлнэ. Тэрхvv лиценз зєвшєєрлийг олгодог тєрийн албан хаагч бvр олигархийг єєрийн амь мэт хамгаалан ємєєрєгч болдог. Учир нь зєвшєєрєл олгоно гэдэг нь амьдралаа залгуулах баялагийн эх сурвалж. Зєвшєєрєл олгосноор бэлэн мєнгєний авилга авах тєдийгvй бизнес vйлдэгчийн бизнесд зvв зvгээр байж байж хамтран эзэмшигч болдог. Сvхбаатарын талбай орчимд газар єгєхийг хvссэн нэг компани шанд нь Тєрд сая доллар єгєе гэж амалжээ. Гэтэл тэдэнд єгсєнгvй ердєє 14 сая тєгрєгєєр єєр компанид єгсєн байна. Эхний компани тэнэг учраас тэр их мєнгийг Тєрд єгнє гэсэн хэрэг, дараагийнх нь ухаантай учир хавьгvй бага мєнгийг тvшмэдэд хувьд нь єгнє гэсэн хэрэг.

Хууль зvйн сайд нь хvртэл зурагтаар авилгыг зєвтгєн Америкт хvртэл байдаг энгийн зvйл гэж тайлбарлаж байна. Авилга єєрєє нийгмийн байх ёстой ердийн vзэгдэл мэт болж ирэхээр нийгэм улам ядууран, нийгмийн доторхи зааг ялгаа улам хурцдана. Энэ нь эргээд нийгмийн олонхийг тэсэхийн аргагvй байдалд оруулж хувьсгалд хvргэдэг бизээ. Хувьсгалын тєлбєр харин маш их єртєгтэй. Эхний ээлжинд тєлбєрийн ихэнхийг алдах юмгvй олонхи биш алдах юмтай цєєнхи тєлнє. Дараа нь улс орон тэр чигээрээ тєлнє. Ядуу дээрээ ядуу болно. Мєхєл. Сvйрэл. Хувьсгалд идэгдсэн балгасан дээр шинэ улс орныг дахин босгож ирэхийн тулд хvний хэдэн vе махаа иднэ.

ТӨГСГӨЛ

2004 оны 6-р сарын 27-ны єдєр. Монголчуудын хувь заяаг Бурхан гийсэн єдєр. Монголчууд энэ єдєр улс тєрийн сонголт хийлээ. Энэ єдєр монголчууд ухамсартайгаар бугийн амнаас гарч эрх чєлєєний нараа харсан гэвэл дэндvv харалган дvгнэлт болно. Хvvхдэд дандаа аз таарч байдагтай л адил юм болсон байх. МАХН-ын гэгдэх боловч vнэндээ бол Энхбаярын олигархи ядахнаа тvр зуур ч гэсэн уналтанд орлоо. Дахин єндийхийн тулд тvр завсарлага авсан уу, бvр мєсєн сvйрлийн эх нь болсон уу, vvнийг тvvх, ялангуяа энэ ард тvмний хоншоор мэдэх биз ээ.

Олигархи бvлэглэлийн ам руу хар аяндаа гулсан орж, мєнхийн харанхуй руу єєрийн мэдэлгvй мєлхєж байсан энэ ард тvмэн хар зєнгєєрєє хар аюулаас тvр зуур аврагдлаа. Сонгуулийн дvн ингэж гарна гэж даанч зvvдлээгvй учир хамаг юмаа далан задгай байлгаж байсан олигархийнхан хэсэг сандралд орсон авч нэгэнт аюулын ард гарч амжаад бvлэглэлээ харин ч зузаатгаж дєнгєв. Хvчний тэнцvv харьцааг ч єєрсєддєє ашигтайгаар эргvvлж чадав.

Эцсийн бvлэгт хяналтгvй Тєр олигархи, синдикатыг тєрvvлж нийт нийгмээ ядуурал, ухралт, бvтэлгvйтлийн vvр уурхай болгодог билээ.

Дэд доктор Б.Ганбат

Жич:

Таньд 2008 онд нэг мєсєн эдгээр мангасуудын амнаас гарах боломж байна. Ирээдvйгээ, vр хvvхдээ, хєгшєрсєн хойноо амьдрах нийгмээ, бусад мянга мянган гэм зэмгvй монголчуудаа хээль хахуульд идэгдсэн цєєн хэдэн хvний хяналтад, хэдхээн компаний нєлєєнд байдаг одоогийн засаглалын тєлєє саналаа битгий єгєєрэй, худалдаасай гэж уриалж байна.

Ерєнхийдєє эх орны маань ирээдvй ихээхэн бvvргэр болсон байна. Бид одоо баялаг атгадаг тэр цаг vедээ ирчихэж. Харин эрх мэдлийн єндєрлєгт байгаа нэгэн нь vvнийг ихээхэн холоос хараад маш их лценз зєвшєєрєл єєртєє авчисаны нэг нь экс ерєнхийлєгчєєр толгойлуулсан Энержи Ресурсийнхан билээ. Тєрийн єндєрлєгт байж маш их мэдээлэл дээр байсан нєхєр буунгуутаа нийгмийн хамгийн том баялгийг хэдхээн компаниудтай хуваагаад авчихсан нь юуных вэ? Ийм хvнээр удирдуулж байсан бид ямар хvмvvс болохов?

6 сарын дараа сонголт хийж єєрсдийгєє аврах л vлдээ шив!

Эх сурвалж: http://www.olloo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж