“Цагдаагийн байгууллага тогтоол гүйцэтгэсэн”

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Цагдаагийн байгууллага тогтоол гүйцэтгэсэн”

АТГ-аас өнөөдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал мэдээлэл хийлээ.

Түүний мэдээлснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, эрхэлсэн комиссар н.Тамир нь 211470 дугаар бүхий хэргийн материалтай танилцаж, Н.Энхбаярыг удаа дараа мөрдөн байцаалтад дуудсан боловч ирээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу албадан ирүүлэх заалтыг биелүүлсэн гэнэ. АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан ирүүлэх тухай тогтоол 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойш ЦЕГ-т ирсэн байна. Энэ тогтоолын дагуу ЦЕГ-аас 300 орчим цагдаагийн бие бүрэлдэхүүн өнөөдөр өглөө Н.Энхбаярыг баривчилсан гэнэ. Ингэхдээ Н.Энхбаярт албадан ирүүлэх тухай тогтоолыг танилцуулсан боловч эсэргүүцсэн тул албадан баривчлах үйл ажиллагаа явуулсан тухай цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэв.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж