Шүүгч нарын анхан шатны сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Шүүгч нарын анхан шатны сургалт боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулсан шүүгчийн анхан шатны сургалт өчигдөр өндөрлөлөө. Монгол Улс хоёр оны зааг дээр Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгчтэй болсон.

Энэхүү боломжийг хүүхэд залууст олгох зорилготой тус сургалтыг Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч хариуцсан мэргэжилтэн Д.Түмэнбаяр удирдан явуулсан юм. Сургалтад хамрагдсан 47 шүүгчийн 17 нь эмэгтэй байв. Тус Холбоо шүүгч бэлтгэх ажлыг зөвхөн дотоодод бус гадаадад ч хийдэг бөгөөд БНХАУ-ын Бээжинд энэ сарын 15-нд  эхлэх сургалтад Ч.Мягмаржаргал, О.Хишигтөмөр нарыг хамруулахаар шийдвэрлэжээ.

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж