
Энэхүү боломжийг хүүхэд залууст олгох зорилготой тус сургалтыг Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч хариуцсан мэргэжилтэн Д.Түмэнбаяр удирдан явуулсан юм. Сургалтад хамрагдсан 47 шүүгчийн 17 нь эмэгтэй байв. Тус Холбоо шүүгч бэлтгэх ажлыг зөвхөн дотоодод бус гадаадад ч хийдэг бөгөөд БНХАУ-ын Бээжинд энэ сарын 15-нд эхлэх сургалтад Ч.Мягмаржаргал, О.Хишигтөмөр нарыг хамруулахаар шийдвэрлэжээ.
“Өдрийн шуудан”