Алтанбулагт Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Алтанбулагт Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын 12 жилийн сургалттай дунд сургуульд Умард Солонгосын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэсэн талаар Пхеньяний мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. Энэ дөрөвдүгээр сарын 5-нд болсон тус арга хэмжээнд Алтанбулаг сумын Засаг дарга, сургуулийн багш, сурагчид болон эцэг эхчүүд оролцсон гэнэ. Мөн Умард Солонгосоос Монголд суугаа Элчин сайд, Элчин сайдын яамны дипломат ажилтнууд тус арга хэмжээнд уригдсан аж. Умард Солонгосын таалал төгссөн их удирдагчийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхэд түүний хөргийг сургуулийн ханан дээр өлгөсөн байсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь тус сургуульд Ким Ир Сений нэрэмжит анги хүртэл байдаг аж.  Монгол сурагчид Солонгосын их удирдагч агсан Ким Ир Сений дурсгалд зориулж концерт тогложээ. Дээрх арга хэмжээний үеэр Умард Солонгосын  залуу удирдагч Ким Чен Ун талархлын мэндчилгээ илгээсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж