Пол Сезаны хулгайлагдсан зургууд олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Пол Сезаны хулгайлагдсан зургууд олдлоо

2008 онд Швейцарийн музейгээс хулгайд алдсан Пол Сезаны “Улаан хүрэмтэй хүү” зургийг дөрвөн жилийн дараа оллоо. Сербийн нутаг дэвсгэрт дөрвөн залууу уг зургийг зарах гээд явж байхад нь цагдаа нар тэднийг саатуулжээ.

Энэхүү зургийг мэргэжилтнүүд 110 сая ам.доллараар үнэлээд байсан юм. “Улаан хзрэмтэй хүү”-гийн хамт Клод Моне, Ван Гог нарын зургууд алдагдсан ч тун удалгүй Цюрихийн нэгэн эмнэлгийн гадаа машинд гэмтэж, сэвтээгүй байхыг нь олсон билээ. Дээрх зургийг зарахаар авч явсан залуусыг музейгээс хулгай хийсэн этгээдүүд мөн хэмээн таамаглаж байгаа юм. Тэдний хэргийг Сербийн шүүхээр шийдвэрлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж