Brad, Jolie нар хуримаа хийх үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Brad, Jolie нар хуримаа хийх үү?

Brad Pitt, Angelina Jolie нар хуримаа хийх гэж байна гэх цуу тараад байна. Хэргийн учир нь OK сэтгүүлийн сүүлийн дугаарт ийм гарчигтай нийтлэл гарснаас болсон гэнэ. Уг нийтлэлд тэднийг хүүхдүүдийнхээ төлөө гэрлэх нь тодорхой болсон гэж бичсэн байна. Алдартай хосын бага хүүхдүүдийг харж буй Brad-ийн ээж Jane ч тэднийг гэрлэхийг ятгаж байгаа тухай мөн уг сэтгүүлд өгүүлсэн байна. Brad Pitt, Angelina Jolie нар анх 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтарч тоглосныхоо дараа холбоотой болж хэвлэлийн гол сэдэв болсон билээ. Тэд удалгүй хамтдаа амьдрах болж, үрчилж авсан болон төрүүлсэн зургаан хүүхдийн эцэг эх болцгоосон юм. Гайхалтай хос маань ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахад өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүн болгон хууль ёсных гэдгийг хүлээн зөвшөөрөх хүртэл гэрлэхгүй гэжээ.
 
Н.Энхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж